Александр Литвиненкогийн амь насыг хорлох гэж байгааг британы тусгай албанынхан мэдэж байсан. Англи улсад полоний-210 бодисыг аваачсан этгээдүүдийг мөрдөж байсан оросын тусгай албанынхан тэдэнд энэ тухай мэдээлсэн байна. Британчууд бүх зүйлийг гартаа аваад байхад аллага болсон шүү дээ. “Викиликс” сайт дээр нийтэлсэн баримт бичгээс энэ бүхэн тодорхой байна.Оросын тусгай албаныхан 2006 оны намар, хэн нэгэн үл мэдэгдэх этгээд радио идэвхит полоний-210 гэдэг бодисыг хууль бусаар Лондонд авчирсан байна гэж британы тусгай албанынханд мэдээлжээ. Үүнээс хэдэн жилийн өмнө Их Британд суурьшсан ОХУ-ын Аюулаас хамгаалах албаны ажилтан байсан Александр Литвиненкогийн амь насанд эдгээр хүмүүс халдахаар завдаж байна гэсэн таамаг байсан юм. Бүх зүйл хяналтанд байгаа, манай нутаг дэвсгэр дээр мөрдөх ажиллагаагаа зогсоо гэж оросуудад британы тал мэдээлсэн байна. Хэдхэн хоногийн дараа Литвиненког хорлосон юм. Энэ нөхцөл байдал, ОУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчтэй АНУ-ын төрийн департаментийн түшмэлийн хийсэн яриа хэлэлцээний нэг сэдэв байлаа. Энэ ярианы тайлан “Викиликис” сайтын гарт орсон байна. Энэ мэдээлэлийн үнэн мөнд итгэх итэхгүй нь таны хэрэг. “Викиликис” сайт дээр түрүүнд нь гарсан материалуудын үнэн гэдэг нь батлагдсан шүү дээ. Хамгийн гол асуулт, Литвиненкогийн амь насыг хорлох гэж байхад британы тусгай алба яагаад арга хэмжээ аваагүй вэ? Нөхцөл байдалд хайхрамжгүй хандсан байж болох. Эсвэл британчууд өөр байдлаар хандсан байж болно гэж Оросын ШУА-ийн Европын хүрээлэнгийн шинжээч Владислав Белов үзэж байна: Литвиненког алсан явдал английн тусгай албаныхны ажил. Тухайн үед Их Британы тодорхой хүрээнийхэнд хэрэгтэй байсан оросын эсрэг компанийг идэвхижүүлэхэд энэ үйл явдал ашигтай байсан байж магадгүй гэж тэр хэллээ. Энэ аллагын дараа Москва, Лондоны харилцаа шууд муудсан юм. Литвиненког алсан гэж Скотланд-Ярд сэжиглэж байсан ҮАБА-ны ажилтан асан Андрей Луговойг Их Британд хүлээлгэж өгөхөөс ОУ татгалсан юм. Луговой энэ гэмт хэргийг үйлдээгүй гэдгээ хатуу мэдэгдсэн. Литвиненког хордуулсан гэх тэр полоний оросын гаралтай гэдэг нь одоо болтол батлагдаагүй байгаа юм. Дэлхийд элбэг байдаг сувгийн реактороор энэ изотопыг гаргаж авч болно. Энэ хэрэгтэй холбоотой өөр үнэмшилтэй баталгаа байсаар байтал Лондон юуны түрүүнд ОУ-ыг буруутгахыг зорьсон гэж “Национальная оборона” буюу “Үндэсний батлан хамгаалалт” сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Коротченко ярьж байна: Энэ ихээхэн булингартай түүх ОУ-ыг өргөн хэмжээгээр хавчин гадуурхах зорилготой байсан юм. Британы болон Барууны ХМХ-д маш их хүчтэй суртал ухуулагын ажил эхэлсэн байлаа. Литвиненко олон улсын мафийн золиос болсон гэж би үзэж байна. Тэр ОУ-ын капиталыг Баруун руу гаргах ажлыг зохион байгуулж байсан билээ. Янз бүрийн хүрээний олон хүмүүстэй тэр харицаж байсан юм. Бүр луйварчидтай ч уулзаж байсан. Ингээд тэр амь насных нь үнэтэй зүйлтэй орооцолдсон нь ойлгомжтой гэлээ. ОУ, Их Британ улсуудын хоёр талын хамтын ажиллагаанд маш муугаар нөлөөлсөн юм. Эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын олон олон хамтарсан төслүүд шууд зогссон юм. Хамгийн гол нь гадаад бодлогын асуудлаар хэлэлцээ хийхэд түвэгтэй болсон билээ. Хоёр орны харилцааг хэвийн голдиролд оруулахын тулд 4 жилийн хугацаа шаардагдаж, британы засгийн газар солигдоход хүрсэн юм. Харин одоо “Викиликс” сайтынханы үсэргэсэн очноос хуучин хэрүүлийн шинэ түймэр дүрэлзэж мэднэ.