Солонгосын хойгийн цөмийн асуудлын талаархи зургаан талын хэлэлцээрийг сэргээх арга замыг өнөөдөр Москвад ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, БНАСАУ-ын ГХЯ-ны сайд Пак Ы Чун нар авч хэлэлцэнэ. Солонгосын хойгын байдал хурцадсан учраас Москва “зургаан” талын хэлэлцээрт оролцогчидтой зөвлөлгөөн хийж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт ГХЯ-ны орлогч сайд Алексей Бородавкин Японы ГХЯ-ны Азийн департаментийн ерөнхий захирал Акитака Сайкатай уулзсан билээ. Москвад 12-р сарын дундуур Өмнөд Солонгос улсын ГХЯ-ны орлогч сайд Ви Сон Нак ирэхээр төлөвлөж байна.