Өмнөд Солонгос улсын ЗХ өнөөдөр дахиад л улс орныхоо усан хилийн дагуу их бууны, сургуулийн буудлагаа эхэллээ.  Энэ удаагийн хээрийн сургууль 12-р сарын 17 хүртэл үргэлжилнэ. Хоёр Солонгос улсыг хуваасан хилийн шугамын ойролцоох Шар тэнгис дэх арлын хавьд энэ удаа буудлага хийхгүй юм байна. Энэ ажиллагааг өдөөн хатгалага гэж үзэж байгаа Пхеньяны шаардлагаар Сөүл энэ удаа тэр арлын ойролцоо хээрийн сургууль хийхээсээ татгалзсан юм байна.