Тэргүүлэгч, хэрэглэгч орнуудын арилжааны складуудад байгаа нефтийн хэмжээ багасаагүй цагт нефть олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхгүй гэж нефть экспортлогч орнуудын байгууллага мэдээллээ. Энэ тухай ОПЕК-ын ерөнхий нарийн бичгийн дарга Абдалла Салем аль-Бадри мэдэгджээ. “Нефть хэрэглэгч орнуудын складуудад нефтийн нөөц багассан тохиолдолд бид асуудлыг сөхнө. Хэрвээ ийм байдал бий болбол бид яаралтай арга хэмжээ авна” гэж ерөнхий нарийн бичгийн даргын хэлснийг ИТАР-ТАСС уламжиллаа. ОПЕК-ын орнууд, хоногт 6-7 сая баррель үйлдвэрлэх нөөцийн хүчин чадалтай байна гэж Аль-Бадри мэдэгдлээ.