Хүмүүнлэгийн бараа ачсан олон улсын цуваа Нью-Делигээс, Газын зурвасыг зорилоо. Энэ авто машины цуваа Пакистан, Сири, Иран, Түрк, Иордан, Ливан улсуудын нутаг дэвсгэрээр дамжиж өнгөрнө. Дараа нь хүмүүнлэгийн ачааг далайгаар Египетийн Эль-Ариш боомтод хүргээд тэндээс Рафах руу явуулна. Зохион байгуулагчид нь 12-р сарын сүүлчээр Газын зурваст хүрнэ гэж тооцож байна. Энэ хүмүүнлэгийн цувааг Азийн 17 орны 500 сайн дурынхан хамгаалж явна. Энэ цувааны талаархи Тель-Авивын байр суурь одоохондоо тодорхой биш байна.