ОУ-ын ерөнхийлөгчийн Холбооны хуралд оруулсан Илгээлтийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг  өнөөдөр Москвад “Нэгдсэн ОУ” намын  хуралдаанаар хэлэлцэнэ. Улсын Думын болон тус намын Дээд зөвлөлийн дарга Борис Грызлов өнөөдрийн хуралдаан дээр Илгээлтийг хэрэгжүүлэх санал санаачлагуудыг оруулсан илтгэлээ тавихаар төлөвлөж байна. Тус намын удирдлагууд, бүс нутгийн төлөөлөгчдийн санал санаачлагуудыг сонсоно гэж үзэж байна. Д. Медведевийн илгээлтэд эх, хүүхдүүдийг дэмжих асуудал онцгой байр эзэлсэн юм. Энэ талаар удахгүй Улсын Думд хуулийн төсөл оруулах гэж байна. Мөн оросын эдийн засгийг шинэчлэх, бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжил, улс орны батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх зэрэг асуудлуудыг илгээлтэд хөндсөн билээ.