Аюулгүйн зөвлөлийн энэ оны сүүлчийн хуралдааныг ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев өнөөдөр хийлгэнэ. Энэ хуралдааныг түлш эрчим хүчний асуудалд зориулсан гэж Кремлийн хэвлэлийн алба уламжиллаа. “Хямралын дараахи сэргэлтийн арга хэмжээний үед эрчим хүчний нөөцийн хэрэглээ улам л ихсэнэ. Манай улсын экологийн асуудлаархи хариуцлагын сэдэв улам цаг үеийнх болно” гэж Д.Медведевийн хэлснийг ИТАР-ТАСС уламжиллаа. Эрчим хүчний сэргээгдэх эх үүсгэвэр ашиглаж хэрэгцээгээ хангаж байгаа компаниудад хөнгөлөлт олгох систем боловсруулахыг энэ зун ерөнхийлөгч засгийн газарт даалгасан билээ.