Орос улс болон  Европын хооронд улс төрийн харилцан итгэлцэл бэхжин эдийн засгийн хөгжлийн  хэтийн шинэ төлөв төлөвлөгдөж байна.   Орос  улсын тэргүүний Польш, Бельгийн түншүүдтэй болон Орос улс – Европын Холбоо дээд хэмжээний уулзалтаар  хийсэн яриа, хэлэлцээрийн гол дүгнэлт ийм байна. Орос улсын ерөнхийлөгчийн Европын орнуудаар хийсэн айлчлалын гол үр  дүн бол Москва Брюссельтэй  Орос улсын Дэлхийн худалдааны байгууллагад элсэх талаар хийсэн хэлэлцээрийн эцэст Санамж бичигт гарын үсэг зурсан явдал юм. Энэ нь Орос улс Европын Холбооны орнуудын харилцаанд чухал ач холбогдолтой, яагаад гэвэл стратегийн хамтын ажиллагааны шинэ суурь гэрээг эцэслэхэд зам нээх юм. Энэ хавтгай дээр бас   эдийн  засаг, эрх чөлөө ба шудрага шүүх, аюулгүй байдал, шинжлэх ухааны болон боловсролын гэх нийт дөрвөн орон зайг бүрдүүлэх  “замын зургийг” хийх явдал юм. Брюсселийн дээд хэмжээний уулзалт дээр Орос улсын “Түншлэлийн шинэтгэлийн”  санаачлагын асуудалд европын түншүүд нилээд нааштай  хандаж байсан юм.  Үүнийг Дмитрий Медведев бас анзаарчээ. Шинэтгэлийн бодлого нь манай улсын хөгжлийн тэргүүнд тавигдаж байгаа юм. Үүнд үр ашигтай эдийн засаг байгуулахын зэрэгцээ нийгмийн институтийг шинэчлэх явдал юм. Энэ утгаараа бид Европын Холбооны орнуудтай яриа хэлэлцээ хийж,  янз бүрийн асуудлуудаар  туйлын илэн далангүй  санал солилцдог билээ. Энэ сэдэв нь бас орос-бельгийн дээд хэмжээний хэлэлцээрийн үед ч давамгайлж байсан юм. Талууд шинэчлэлийн салбарт түншлэх тухай Тунхаг бичигт гарын үсэг зурсан. Тэд шинэтгэлийн салбарт хамтран ажиллаж, хамтын төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой байсан. Бельгийн хийн санг Орос улс урт хугацаагаар түрээслэхээр тохиролцоонд хүрсэн байгаа. Брюссельд Орос улсын “Газпром” болон Бельгийн “Флюксис” компаний  хооронд  гарын үсэг зурсан  Санамж бичиг нь Орос болон Европын Холбооны хооронд үр ашигтай хийнтээврийн хоолойг хөгжүүлэх боломж олгож байгаа юм. Дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь Европын эрчим хүчний аюулгүй байдлын  нэг гол хэсэг мөн гэж талууд хүлээн зөвшөөрчээ. Орос улс Польшийн эдийн засгийн хамтын ажиллагаа нь улс төрийн бодлогоос шалтгаалах ёсгүй юм.  Энэ тухай  12-р сарын 6-ны өдөр  Варшавт айлчлалын дүнгийн талаар хийсэн хэвлэлийн бага хурал дээр Медведев болон Бронислав Коморовский нар мэдэгдсэн билээ.  Тэд эдийн засгийн засгийн түншлэл нь бизнесийн дүрэмдээ захирагдах болохоос, улс төрийн хам байдалд биш  гэдгийг Европын Холбооны бусад улс орнууд ч хэрэгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм. Орос улсын ерөнхийлөгчийн Польш улсад хийсэн албан ёсны айлчлал сүүлийн 8 жилд анхных байсан юм. Янз бүрийн нөхцөл байдлын улмаас хоёр орны харилцаа амаргүй үеийг давсан юм. Зарим үед бүр Москва, Варшав хоёрын харилцаа тэсрэх нь байна гэж бодогдуулахаар байлаа. Ингэхэд Смоленскийн ойролцоо онгоцны осолд тэр үеийн  Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский амь үрэгдсэн явдал хоёр орны харилцааг хүндрүүлээгүй, харин ч Москва Варшав хоёрыг  ойртуулсан юм. Оросын олон зуун хүний нэгэн адил Дмитрий Медведев энэ золгүй  явдлыг өөрт тохиолдсоноос өөрцгүй эмгэнэн гашуудаж байсан юм. Айлчлалын үеээр Орос улсын ерөнхийлөгч болон Польш улсын төрийн тэргүүн нар  Москва,  Варшав эвлэрэх түүхэн боломж гарч буйг онцлон  тэмдэглэсэн юм. Бидний дунд итгэлцлийн харилцаа бий болсон гэж Дмитрий Медведев тэмдэглэв. Энэ бол маш чухал зүйл юм. Яагаад гэвэл хоёр орны ард түмний бүрэн дүүрэн итгэлцлийн харилцааг бий болгохын тулд улс орны тэргүүн нараас эхлээд цааш иргэний нийгмээр дуусах ёстой юм. Улс төрийн түншийн харилцаа  болон бизнесийн хэлхээ холбоо нь хүмүүнлэгийн, шинжлэх ухааны болон соёлын харилцаагаар нягт холбогдсоноор  Москва Парисын хамтын ажиллаагааны ирээдүй харагдаж байна. Хоёр улсын  Ерөнхий сайд Владимир Путин, Франсуа Фийон нар Москвад хийсэн хэлэлцээрт хоёр орны барааны эргэлт дэлхийн хямрал эхлэх үеийн түвшинд хүрсэн гэж тэмдэглэв. Энэ хандлагыг хадгалах нь чухал юм.  Владимир Путины үзэж байгаагаар юуны түрүүнд хоршооллыг  бэхжүүлэх нь зүйтэй гэнэ. Дэд бүтцийн салбарт  оршин хөрөнгө оруулах нь илүү их ач холбогдолтой болохыг харуулж байна. Энэ нь тээврийн, тэр тусмаа төмөр замд илд харагдаж байна. Эрчим хүчний салбарт Орос-Францын хамтран  хэрэгжүүлж байгаа “ Өмнөд урсгал” “хойд урсгал “ нь томоохон нефтийн орд газар, хийн болон бусад байгалийн нөөцийг олборлож байна. Орос улсын дипломатын европын долоо хоног нь талууд харилцааны шинэ түвшинд гарах сонирхолтой байгааг харууллаа. Хамгийн гол зүйл бол – нэгдсэн Европ ба  шинэ Орос улс хамтын ажиллагаагаа хөгжүүлж ,  улс төрийн илүү нягт харилцан   ажиллах юм.