Викиликсийн сайтан дээр эвслийн орнуудын  Польш болон Балт Орчмын улсуудыг оросын занал хийллээс хамгаалах тухай гарсан нууц мэдээлүүдтэй  холбогдолтой хэд хэдэн асуултыг Орос улс  НАТО- гийн орнуудад тавьж  байна. Орос улс нь эдгээр асуултын хариуг авахаар хүлээж байна гэж Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров мэдэгдлээ.  НАТО нь  Орос улстай чухал баримт бичигт гарын үсэг зурахын хамт нөгөөтэйгүүр түүнээс хамгаалахаар бэлтгэх нь Москвагийн гайхшралыг төрүүлээд байна. НАТО ямар үедээ чин сэтгэлээсээ хандаж байв? Орос улстай  түншлэлийг хөгжүүлэх талаар ярьж байхдаа юу, хаалттай хуралдаанаараа бусад асуудлуудаа шийдэж байхад уу? Эвслийн нийтлэгдсэн төлөвлөгөө нь түүний утга агуулгаас  авч үзэхэд өнгөрсөн  оны 12-р сарын сүүлчээр боловсрогдсон бололтой.  Өөрөөр хэлбэл, 2008 онд Өмнөд Осетийн  үйл явдлын дараа Орос улсын  болон НАТО- гийн орнуудын гадаад хэргийн сайд нарын анхны уулзалтын үеээр талуудын хоорондын харилцаа мэдэгдэхүйц хөрч эхэлсэн юм. Сергей Лавров хэлэхдээ энэ төлөвлөгөө нь Лиссабонд  буюу Орос-НАТО гийн  дээд хэмжээний уулзалтын үеээр  батлагдсан байж болох юм гээд, Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев НАТО гийн орнуудын тэргүүн нарыг байлцуулан баримт  бичгийг сайшаан дэмжиж талууд бие биенээ стратегийн түнш гэж үзэн, аюул занал хийлэлгүй боллоо хэмээн зарласан билээ. Ташрамд хэлэхэд,  чухамхүү Лиссабонд л Орос НАТО хоёр европын нэгдсэн  пуужингийн довтолгооноос хамгаалах систем  бий богох талаар тохиролцсон юм. Энэ төсөл нь өнөөдөр ойртон дотносох нэг суурь болж болох билээ. Гэхдээ НАТО гийн Орос улстай баримталж байгаа  ийм мэт  нууц байр суурь  нь муу зохицолдож байна. Викиликсийн сайтан дээр гарсан Эвслийн Польш болон Балторчмын орнуудын  хамгаалалтын талаарх нийтлэлүүд нь гадаадын дайсантай холбоотой гарсан анхны дохио  биш юм.  НАТО-гийн дэргэдэх Орос улсын Бүрэн эрхт төлөөлөгч Дмитрий Рогозины үзэж байгаагаар бол энэ тухай анхны нийтлэл польшийн нэгэн сонинд гарчээ. Ингэхдээ НАТО-гийн төлөөлөгчийн тайлбарласнаар эвслийн орнуудын хамгаалалтын асуудал нь  бол жирийн л нэг хэрэг гэж мэдэгдсэн нь ерөөсөө ойлгомжгүй юм. Ямарч тодорхой төлөвлөгөө нь тодорхой эсрэг талыг илэрхийлж байгаа шүү дээ. Энд нэг ийм асуулт гарч ирж буй: АНУ, Англи, Герман болон Польшийн 9 дивиз  нь гадны түрэмгийллийн үед хүчээ нэгтгээд хэний эсрэг дайтах гээд байгаа юм бэ? Дмитрий Рогозин энэхүү төлөвлөгөөг НАТО-гийн алдаатай бодлого гэж үзээд түүнийгээ харилцан итгэлцлийн сонирхолд нийцүүлэн засч залруулах ёстой юм гэж үзэж байна. Хойд –Атлантын эвсэл нь одоо болтол  Орос улстай харьцаагаа хэрхэн явуулахаа тодорхойлж чадахгуй байна. Орос орон бол тэдэнд  холбоотон  болон түншийн хувиар хэрэгтэй, яагаад гэвэл Орос улсгүй гээр эсвлийн үйл ажиллагаа бага өгөөжтэй.  Гэхдээ Баруун бол өөрийнхөө алдаан дээр сурч эрх тэгш хамтран ажиллаж чадахгуй бололтой.  Энэ байгууллагатай түншийн харилцаатай байх сонирхол Москвад байгаа, гэхдээ Орос улс өөрөө НАТО –гийн хаалгыг тогшихгуй –гэж ОУ Стратегийн зориулалттай пуужингийн цэргийн Ерөнхий штабын дарга асан Виктор Есин итгэлтэй ярьж байна. НАТО-той нэгдэнэ гэдэг бол өөрийхөө тусгаар тогтнолын хэсгээс татгалзаж байна гэсэн үг. НАТО-гийн бүрэлдэхүүнд АНУ шиг хүчирхэг гүрэн байгаа нь гишүүн орнуудад өөрийн болзлоо тулгахад хүргэж байдаг юм. Харин Орос улсын хувьд бол болзол тавиулдаггүй л байхгуй юу даа. Чухам ийм учраас л оросын дипломатуудад уг  саналаас татгалзахын тулд шалтаг олохоор ажиллах л үлдэж байна. Гэхдээ ийм санал ирэхгүй байх гэж бодож байна. Нато-гийн олон гишүүд хэрвээ Орос улс энэ байгууллагад гишүүнээр элсэх юм бол түүний нэр хүнд унана гэсэн болгоомжлол байдаг аж. Яагаад гэвэл НАТО нь бүх шийдвэрээ хамтран хэлэлцэж байж гаргадаг. Харин Орос улс бол өөрийнхөө байр суурийг баримтлахаас гадна, зарим тохиолдолд эвслийн тэргүүлэх орнуудын байр суурьтай нийцэхгүй ч байж болох юм. Орос улс, НАТО-гийн түншлэл болон хэд хэдэн төслүүдийн    хамтын  ажиллагаа нь хоёр талын аль алинд ашигтай зүйл юм. Гэхдээ илүү гүнзгий  хамтын ажиллагаа ирээдүйд үлдэж байна. Тэр тусмаа Викиликсийн сайтан дээр илчлэгдсэн материалууд нь америкийн нэр хүндийг олон оронд унагалаа.