Жулиан Ассанж өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байлаа. Викиликс төслийн үүсгэн байгуулагч мөрдөлтөөс нуугдахыг больж Британий эрх баригчидад бууж өгчээ. Түүнийг мягмар гаригт  Шведийн өгсөн ордероор баривчилсан юм. Тэрээр “бэлгийн чанартай” гэмт хэргэгт холбогдоод байгаа юм. Гэхдээ ихэнх шинжээчид болон улс төрчид Ассанжийг сайтан дээрээ  нууцын зэрэглэлийн  материалуудыг нийтэлсэн хэргээр баривчлагдсан гэдэг дээр санал нийлж байгаа юм. Викиликсийн ерөнхий редакторыг баривчилсны дараа түүнийг Английн хамгийн том хорих газрын тусгай блокд ямарч хүнтэй уулзуулахгуй хорьж байна. Өмгөөлөгч нар  нь хүртэл түүнтэй удаан хугацаагаар уулзаж чадахгуй байгаа аж. Жишээ нь, 8-р  дугаар сараас эхлээд түүнийг буруутгаад байгаа зүйлийг дөнгөж 12- р сарын 7-нд л зах зухаас нь танилцуулав. 12-р сарын 14-ны өдөр түүнийг анх удаа шүүх сонсох болно. Харин өмгөөлөгчид  нь түүнтэй 13-ны өдөр уулзах болно. Тиймээс ямарч цаг олгохгуй нөхцөлд ажиллах болж байна гэж “Оросын дуу хоолойд” Ассанжийн өмгөөлөгч Марк Стивенс ярьлаа.Надад одоо болтол хэргийн талаар тодорхой баримт гаргаж өгөөгүй байна. Энэ асуудлыг босгосон “Ассанжийг туугч ” шведийн прокурор хэдэн сар түүнтэй муур хулган болж тоглож байна. Жулиан бүр 8-р сард түүнийг юунд буруутгаж байгаагийн нэг бүрчилсэн мэдээлэл өгөхийг хүссэн боловч одоо болтол тэр авч чадаагүй байна. 12- р сарын 9 –нд түүнийг өмгөөлөгчид  болон австралийн дипломаттай уулзахыг зөвшөөрчээ. Австрали улс нь Ассанжид  өөрийнх нь  иргэнийн хувьд консулын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн.  Австралийн Гадаад Хэргийн Яам онцлон тэмдэглэснээр америкийн дипломатуудын нууцаа алдсанд түүнийг буруутгаагүй шүү дээ.  Викиликс нь өнгөрсөн хавар Афганистан, Иракд байгаа америкийн цэргийнхний ажиллагааны тухай нууц баримтуудыг дэлгэж анхаарлыг татах болсон юм. Өнгөрсөн зуныг Ассанж хоёр эмэгтэйн хамт Шведэд өнгөрөөсөн аж.  Танилуудын харьцаа хүчингийн хэргээр дуусч,  хэсэг хугацаа  өнгөрсний дараа хэргийг хаажээ. Харин 11-р сард сайт нь дээр ээлжит Х-файлууд гарсан нь америкийн элчингүүдийн   төрийн департаментдаа бичсэн мэдээллүүдийг  нийтэлжээ. Тэгтэл үүний дараа дахиад л нөгөөх мартагдсан “шведийн бэлгийн харьцааны чанартай ” түүх дахин мандах нь тэр. Викиликсийг олон тооны  дэмжигчид гараа хамхин зүгээр суугаагүй ээ. Хэрэв Британий шүүх Ассанжийг Шведийн талд шилжүүлэхээр шийдвэр гаргавал, хакерууд Ихбританий  Засгийн газрын веб хуудас руу нэвтрэнэ. Ийм занал хийллийг “Анонимы” бүлэглэл саяхан тараасан аж. Нэг өдрийн өмнө “PayPa”  интернет төлбөр тооцооны төвийн төлбөрийн систем рүү хүчтэй дайралт хийлээ.  Викиликсд хандив өргөхөөс  татгалзсан тул ийм юм амсжээ.  “Даатгалын” файл бол бүр онцгой анхаарал татах болжээ. Энэ файл нь   Ассанжийн үзэж байгаагаар бол  АНУ-ын болон бусад улс орнуудын сонирхлыг маш ихэд татах аж. Компьютерын нэр хүнд бүхий томчуудын үзэж байгаагаар бол энд удаашруулсан бөмбөг үйлчилж байгаагаас хэнч юу ч хийж чадахгуй аж. Ассанж мэдээллийг өөрийн бодож олсон 268 түлхүүрээр цоожилжээ. Түүнийг тайлахад зөндөө их хугацаа шаардагдана. Викиликсийн шуугиан нь барууны ардчиллын хувьд чухал сорилт болж байна. Орос улсын ерөнхий  сайд Владимир Путины Францын сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа:” Хэрэв ардчилал байгаа л  юм бол Ассанжийг яагаад шоронд хорих гээд байгаа юм бэ?”. Бразилийн ерөнхийлөгч ийм  байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Луи Инасу да Силвагийн ярьж байгаагаар тэнэг юм бичдэг хүмүүсийг шийтгэх ёстой болохоос биш тэдгээрийг бүх нийтийн хүртээл болгосон хүнийг шийтгэдэггүй юм.  НҮБ Ассанжийн мөрдөн байцаах явдлыг чөлөөт үг рүү дайрсантай адилтгаж байна. Долоо хоног тутмын Тайм сэтгүүл Викиликсийн үүсгэн байгуулагчийг  оны хүнээр тодруулах бодолтой байгаа юм байна. “ Оны хүнээр” өнгөрч байгаа онд дэлхийд хамгийн их хүчтэй нөлөө үзүүлсэн хүнд олгодог юм. Ассанжийг энэ тодотголд орно гэхэд итгэхэд хэцүү л юм.