12- р сарын 12 ны өдөр - Орос улсын  Үндсэн хуулийн өдөр. Яг 17 жилийн өмнө оросын шинэ төрийн үндсийг батаmгасан Үндсэн хууль бүх ард түмнээр хэлэлцэгдэж батлагдсан юм. Шинэ хууль нь Орос орны хувьд нилээд  хүнд хэцүү  үед нийгмийн дэмжлэг авсан юм.  Гүйцэтгэх засаглалын болон хууль тогтоох байгууллагын эсрэг тэмцэл дээд цэгтээ хүрсэн 1993 оны 9 – р сарын түгшүүртэй үйл явдлын дараахан бүх ард түмний санал асуулга явагдсан юм.  Улс орон хагарлын эрмэг дээр, бүр иргэний дайны байдалд тулж ирээд байлаа.  Тэгээд Орос улсын ерөнхийлөгчийн болон Засгийн газрын шийдвэртэй ажиллагаанаас дээрх байдал нь нийт ард түмний эмгэнэл болоогүй аврагдсан юм. Үндсэн хуулийг иргэний болон нийгэм-улс төрийн тогтвортой байдлыг бий болгохын тулд хүлээн авсан-гэж түүнийг өлгийдөж авсан зохиогчдын нэг Лев Шейнис “ Оросын дуу хоолойд” ярьсан юм.Үнэнийг хэлэхэд энэ хууль нь Москвад танкийн их  бууны дуу, чимээ намжаагүй шахуу байхад гарсан юм. Энэ үйл явдал хууль гарахад гол шалтаг болсон. Нийгэм бүхэлдээ иргэний дайны өмнөх байдалд байсан.  Ард түмнээр хэлэлцүүлсэн Үндсэн хууль саяхан болж өнгөрсөн аймшгийн зүүдийг ямар нэгэн байдлаар зөөллөж, сатааруулсан юм. Ийм нөхцөлд уг хууль илүү байхын  арга байгаагүй дээ. Энэ бол амьдралыг тэтгэсэн маш чухал түүхэн баримт бичиг юм шүү. Засгийн эрх ерөнхийлөгчийн гарт төвлөрсөн нь байсан   аюулыг зайлуулж чадсан юм. 1993 оны Үндсэн хууль нь бусад урьд өмнө гарч байсан хуулиудийг бодвол хүнийг голчлон тавьсан юм. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэхийн зэрэгцээ төр улсыг эдгээр үнэт зүйлсийг сахин хамгаалахыг заасан юм-гэж Лев Шейнис ярьлаа.Уг хуульд дэлхийн ардчиллын жишигт ордог орнуудад байдгийн нэгэн адил  дэд болон дутгаар бүлгүүд бий. “ Үндсэн хуулийн үндэс суурь”, “ Иргэн хүний эрх ба эрх чөлөө” . Олон улсын байгууллагуудын мэргэшсэн  хуульчдын  үнэлсэнээр дээрх бүлгүүд нь тун сайн болсон юм. 17 жилийн түүхэнд Үндсэн хуульд нэг л удаа засвар орсон. Хоёр жилийн өмнө ерөнхийлөгчийн бүрэн эрхт хугацааг 6 жил хүртэл, парламентыг 5 жил хүртэл болгож  өөрчилсөн юм. Ихэнх улс төрчид, хуульчид Үндсэн хуулийн чадавхи одо болтол дундраагүй гэж үзэж байна.  Түүнд суулгаж өгсөн нийгэм, эдийн засгийн  болон иргэдийн улс төрийн эрхийг хамгаалах механизм нь одоо болтол бүрэн хэрэгжигдээгүй байна. Энэ  нь хууль зүйн салбарт, тухайлбал, хууль хэрэгжүүлэх болон шүүх засаглалд болон янз бүрийн намуудын хоорондын харилцааг илэрхийлэх явцад  хангалтгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ баримт бичиг нь тэднийг өсч бойжихыг хүлээж байгаа мэт. Нийгэмд явуулсан судалгааны дүнгээс үзэхэд оросын дөрвөн хүний гурав нь Үндсэн хууль баталсан өдрийг санадаг аж. Харин тэдгээрийн дөнгөж дөрөвний нэг нь энэ баримт бичиг нь тэдни амьдралд төдийлөн чухал биш гэж боддог байна. Бараг төдий чинээ хүн Үндсэн хууль нь улс оронд энх амгалан байдлыг тогтоон барих үүрэгтэйм гэж үзэж байхад нөгөө дөрөвний гурав нь Үндсэн хуулийн гол үүрэг нь иргэдэд эрх ба эрх чөлөө олгох үүрэгтэй гэж үздэг байна.