Орос улсын төмөр замын “РЖД” компани гадаадын жуулчдад нэгэн сонирхолтой аялал санал болгожээ. Тэд “Аллегро” галт тэргээр зорчиж орос орноор 72 цаг  аялахыг урьж байна. Ингэхдээ ямарч визний шаардлагагуй гэнэ. Энэ тухай Петербург- Хельсинкийн чиглэлд шинээр нээгдэсэн  “Аллегро” арилжааны галт тэрэгний нээлтийн арга хэмжээний үеээр Оросын төмөр ерөнхийлөгч Владимир Якунин мэдэгдлээ. Тус галт тэрэгний анхны зорчигчоор Орос улсын ерөнхий сайд Владимир Путин болон Финляндын ерөнхийлөгч Тарья Халонен байх юм. Хурдан галт тэрэг нь өнөөг хүртэл явж байсан 6 цаг 48 минутыг 3,5 цаг болтол багасах ажээ. Галт тэрэг хоёр хотоос өдөр бүр хоёр удаа гарах бөгөөд Якунины үзэж байгаагаар энэ чиглэлийг замыг Москва уртасгахад боломж байгаа аж.