Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Москва, Петербург хотуудад гарсан олон хүн хамарсан эмх замбараагүй байдлыг тараахын тулд цагдаагийн байгууллагын авсан арга хэмжээг сайшааж ,  олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион явуулахдаа хууль зөрчихгүй байхыг онцлон тэмдэглэв. Радикал бүлэглэлүүдийн зөвшөөрөлгүй  жагсаал, цуглааныг таслан зогсоохын тулд хэв журмыг сахиулах байгууллагууд бүрэн эрхийнхээ дагуу үйл ажиллана гэдгийг ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдэгдлээ. Өмнөд Каваказын иргэний гарт амиа алдсан хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигч Егор Свиридовын оршуулсаны маргааш өдөр буюу өчигдор Москвад гарсан эмх замбараагүй байдлын дүнд 30 хүн хохирчээ. Залуучуудын дургүйцлийг уг хэрэгт буруутай хүмүүсийг саатуулах ажил удаашралтай явагдаж байгаад оршиж байгаа аж.