Орос улс БНХАУ руу ирвэс хамгаалах Алс-Дорнодын хамтарсан дархан цаазат газрыг байгуулах тухай санал хүргүүллээ-гэж Засгийн газрын шадар сайд Сергей Иванов Газар зүйн нийгэмлэг дээр болсон хуралдаан дээр мэдэгдлээ. “ Дархан цаазат газрыг хамтран байгуулая гэсэн санааг хятадын талаас тавьсан. Бид үүнд зохих хариу өгсөн байгаа - “гэж Иванов хэлээд, Алс-Дорнодын ирвэсийг хамгаалахад чиглэгдсэн юм гэв. Түүний ярьснаар 20 жилийн дотор Орос улсад энэ амьтан бараг хоёр дахин цөөрчээ. Одоогийн ирвэс нь дан ганц Далай орчмын хязгаар нутгийн баруун -өмнө зүгт оршиж байгаа аж. Түүний Орос улсад тоологдох тоо хэмжээ ердөө 35-45 толгой байна” гэж Иванов нэмж хэллээ.