Орос улсын бобслейн шигшээ багийн ахлагч  Александр Зубковын баг дэлхийн аврагын цомын төлөө тэмцээнд хоёр дахь удаагийнхаа ялалтыг байгуулаад байна. Тэмцээн Америкийн Юта мужийн  Парк-Сити хотод болж байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт оросын баг 2 хүний уралдаанд төрүүлсэн бол өчигдөр дөрвүүл тэмцээнд дахин амжилт гаргалаа. Зубковын багийнах гол өрсөлдөгч болох Германы багийг гүйцэж түрүүлэн секундын зууны гурваар түрүүлж иржээ. Гурав дугаар байранд канадын баг тамирчид ирсэн аж.