“Владимир Путинтэй ярилцаж байна” телевизийн тусгай программ гарах гэж байна. 12-р сарын 16-ны өдрийн 12.00 уг нэвтрүүлгийн үргэлжлэл нь Орос улсын  “Россия 1”, “Россия 24”, “Маяк” радиостанц, “ Вести ФМ” болон “Оросын Радио”гоор дамжуулах болно. Шууд нэвтрүүлгийн явцад Засгийн газрын тэргүүн ард түмний тулгамдсан асуултуудад хариулна. Ерөнхий сайдад хандах боломж иргэн бүрт байх бөгөөд мэдээллийг боловсруулах  нэгдсэн төв рүү утасдах юм уу, мессеж илгээн, программын сайт руу орох боломжтой юм байна. Путинд тавих асуултыг 12-р сарын 12-ны өдрийн 05.00 цагаас эхлэн шууд нэвтрүүлэг дуусах хүртэл хүлээн авах аж.