Өнөөдөр Орос улсад Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэж байна. Уг хуулийн их  бичгийг 1993 онд бүх ард түмнээр хэлэлцэн баталжээ. Энэхүү улсын баярыг арав гаруй жилийн турш тэмдэглэж байна. 2005 оноос энэ баярын  өдрийг амралтгүй тэмдэглэх болсон байна. Гэсэн хэдий ч “Левада “ төвийн социологчдын мэдээлснээр энэ өдрийг оросын хүн амын 75 хувь нь санадаг аж. Үндсэн хуулийн 17 жилийн түүхэнд нэг л удаа өөрчлөлтийг  хийсэн байна. Энэ нь ерөнхийлөгчийн бүрэн эрхт хугацааг 6 жил хүртэл, Төрийн думын ажиллах хугацааг 5 жил хүртэл нэмж оруулсан явдал юм.