Оросын үнэн алдартны  шашны , гадаад   дахь  сүм , хийдийн тэргүүн-  митрополит Иларион  Нью-Йорк хотноо мэдээлэхдээ “ Оросын үнэн алдартны  шашны   гадаадад  байгаа   ариун гэгээн гол зүйл-     Бурхан эхийн  «Знамение» гэдэг  Курскийн  гол  хөрөг зургийг   2011 онд  Орос, Украин улсуудад дахин авч  ирж,   дараа нь  Казахстан улсад   анх удаа хүргэнэ» гэв.    Москвагаас  өмнө зүгт  оршидог Курск  хот  орчмын Рыльск хотын анчид  1295 онд  ойн нэгэн модны  үндэсний  ойролцоо   олсон бурхны  хөрөг зургийг « Курскийн» гэж нэрлэсэн  юм. Домогийн дагуу   түүнийг  14 зуунд татар- монголчууд    хугалж, хоёр хэсэг  болгосон билээ.  Үнэн алдартны шашны нэгэн лам  хоёр хэсгийг   нэгтгэхэд  тэдгээр   нийлж , цул болжээ. 2010 оны 9-р  сард   гайхамшигт  ид  шид   хөрөг зургийг  Оросод   анх удаа  авч  ирж, олсон газарт нь  түүнийг  хүргэлээ.  Энэ хөрөг зураг  оросын болон   дэлхийн  соёлын хосгүй  өмч юм.