"БНАСАУ-ын ГХЯ-ны сайд  Пак Ы Чун  Москвад  очихоор өнөөдөр  мордсон" гэж Франс Пресс  агентлаг  Хойд Солонгосын мэдээллийн  агентлагийн  албан ёсны материалаас иш татан, мэдээлэв.  Сайд  «Интерфакс»  агентлагт өчигдер мэдэгдэхдээ  “ энэ сарын 12-15-д  Орос Улсад очиж,  ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой уулзана” гэв.   Өмнөд  Солонгосын  хилийн  шугам орчим арлыг БНАСАУ-ын талаас  буудснаас Солонгосын хойгийн   байдал  хурцадсан  нөхцөлд  хийх айлчлалын  явцад  Пак Ы Чун   Ражин-Хасаны болон  Раджин боомтын  хоорондын төмөр замын  хэсгийг засварлан шинэчлэх  хугаацааг  хэлэлцэнэ.  Энэ  ажил  оросын Сибирийг дамнан тавьсан их төмөр замыг  Солонгосын хойгийг дамнан  тавьж,  Солонгосын хойд болон өмнөд хэсгүүдийг залгасан  төмөр  замтай  холбож , нэгтгэх  төслийн эхний хэсгийг  хэрэгжүүлэх    ажил  юм.