«Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев   хөрөнгө оруулалтыг харилцан хөхүүлэн, хамгаалах  тухай  ОХУ-ын болон Өмнөд Осети улсын  засгийн газруудын хоорондын    хэлэлцээрийг батлах  хуульд  гарын үсэг зурлаа.   Улсын хурлаас баримт бичгийг өнгөрсөн сарын 26-д  батлаж, Холбооны зөвлөл түүнийг  энэ сарын 1-д сайшаасан» гэж   Кремлийн хэвлэлийн алба  өнөөдөр мэдээлэв.  Хэлэлцээр  хоёр улсын хоорондын эдийн засаг - худалдааны хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн идэвхжүүлэхэд  туслана.