Оросын полицийн хууль эрхийг хамгаалах үйл ажиллагааны тэргүүлэх зүйл бол хэлмэгдлээс хамгаалах, шинээр төрж  буй  “Полицийн” тухай хууль юм. Сүүлийн үеийн хамгийн их анхаарлын төвд байсан хуулийн төслүүдийн нэг” полицийн” хуулийг парламент анхныхаа хэлэлцүүлгээр авч үзлээ.  “Цагдаа” гэдэг нэр “Полиция” болж солигдно. Энэхүү баримт бичгээр хууль сахиулах байгууллагын систем тэр чигээрээ өөрчлөгдөнө.  Хуульсахиулагчдын эрх, үүрэг болон хамгийн гол зүйл нь гэвэл хууль сахиулах тэдгээр байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн үзэл суртал   өөрчлөгдөхөд  оршино гэж их хурлын  төлөөлөгчдийн өмнө хуулийн төслийг тайлбарлах зуураа Орос улсын дотоод хэргийн сайд Рашид Нургалиев хэлэв. Өнгөрсөн зууны   20-иод оны эхээр аижлчин-тариачдын цагдаа байгуулагдаж түүхэн урт замыг туулсан билээ.  Харин одоо бол өөр цаг. Ардын сайн дурынхнаас бүрдсэн цагдаа нь нийгэмд уламжлалт үйл ажиллагаагаа гүйцэтгэсэн, гүйцэтгэсээр ч байна. Уламжлалт нэрэндээ буцаж орох цаг ирлээ. Нөгөө талаар шинэ хууль нь шинэ нэр, хаяг солих явдал огтхон ч биш юм шүү. Харин  сэтгэлгээний солилцоо юм. Полицийн эхний суурь болох үйл ажиллагаануудын нэгд түүний үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал  орох юм.  Чухал ач холбогдолтой ийм  төсөл анх удаагаа Интернетээр бүх нийтээр хэлэлцэгдсэн. Уг хуулийн төслийг тусгай сайтан дээр тавьж хэлэлцэн, мэтгэлцэж байлаа. Мэргэжилтнүүдийн шинэлэг зүйл гэснийг иргэд  хэрэгжүүлэхийн шаардлагагуй ч гэж үзсэн юм бий. Полицийн эрхийг нилээд өргөжүүлсэнд ихэнх хүмүүс болгоомжилж байна.  Олон нийтийн ийм хандлагыг хараад Төрийн тэргүүн хуулийн төслийн нилээд хэсгийг өөрчлөх үүрэг өгсөн. Тухайлбал,  полицийн хууль хамгаалах ажлын чухал нь  хэлмэгдэлтээс хамгаалах явдал юм.Депутатууд бүхэлдээ баримт бичгийн үзэл санааг дэмжсэн юм. Анхны хэлэлцүүлгээр парламентад суудалтай дөрвөн намын гурав нь дэмжсэн. Хуулийн төсөл нь Төрийн дум дээр нилээд хэлэлцэгдэнэ.  Яагаад гэвэл депутатуудын ихэнх нь энэ хуулийн төслийг  "түүхий" гэж үзэж байна. Гэхдээ энд шинжээчид, парламентын гишүүд нэгдэж буйд их учир байгаа. Оросын хууль сахиулах байгууллагад шинэ чанартай хууль зүйн үндэс суурь нэн шаардлагатай юм.