Нобелийн шагнал хүртсэн оросын  төлөөлөгчдийн  тоо өслөө.  Швед улсын XVI  Карл хаан Нобелийн хөрөгтэй алтан медаль, хүндэт дипломыг  оросын физикийн сургуулийн  төлөөлөгч Андрей Гейм, Константин Новоселов нарт гардуулав. Дэлхийн хамгийн нарийн, хамгийн  бат бэх  «графен»  гэдэг материал  гаргасан   тэднийг  ийм өндөр  шагналаар шагнасан юм.Дэлхийн шинжлэх ухааны ертөнцийн анхаарын төвд  хэдэн жил  байгаа уг  материалын  шинж чанар нь  хосгүй, түүнийг ашиглах  салбаруудын тоо  түргэн   өсч, тухайлбал, кремнийг ашиглан ажилладаг одоогийн хүлээн авагчийг  графены  үндэс дээр  ажиллах хүлээн авагчаар  сольж, гар утас,  зурагтын дэлгэц өөрчлөгдөж, багаж  хэрэгслүүд  жижиг бөгөөд  хөнгөн болно.  Гейм, Новоселов нарын   нээлт ,  нээлтийг хийсэн   арга барил  нь   гайхамшигтай юм.  Тэд  зөвхөн скотчийг болон  харандаагийн  балын жижиг хэлтэрхийг ашиглаж. бал чулуут   бичил үүрмэгийг   скочидож наан , графен материал  гаргалаа.  Шинжлэх ухааныг  сонирходоггүй  хүмүүс  ч     энэ физикчдийн    бүх туршилтыг   ойлгож чадна. Тухайлбал,  тэд  графеныг гаргахдаа    ямар  ч зүйл  түшиг тулгуургүйгээр  орон зайд   нисэх   чадвартайг   илрүүллээ. Андрей Гейм  ярихдаа «  Соронзон талбайнуудын шинж чанарын тухай  өгүүлэлийг  тодорхой зургуудгүйгээр шинжлэх ухааны  сэтгүүлд  нийтлэх нь   гунигтай» гэж  бид   бодож,  ямар нэгэн  амьтан   гэнэт хөөрүүлэхээр шийдэж мэлхийнд найдсан  юм.  Харин   дорвитой эрдэмтэд  иймэрхүү туршилтыг заримдаа  хулээн  зөвшөөрдөггүй  учир   графеныг гаргах бидний ажилд   тодорхой бэрхшээл гарсан юм. “Егүүтгэлийг  бичиж, нийтлэх нь амаргүй байсан, тухайлбал, “ Nature” сэтгүүл   түүнийг хоёр удаа няцаалаа.   Зарим сэтгүүлүүд   танай  материал   нийтлэхээс  таатгалзвал  урам хугарах ёсгүй юм шүү гэж хэлж байсан.   Уг  материал  хожим Нобелийн шагнал  хүртэж   магадгүй  гэсэн  дүгнэлт хийж болно»  гэж  хэлэв. Ийм ер бусын  туршилт хийсэн Андрей, Константин  нар тэдний нэр  их алдаршсанд  хэрхэн хандаж байгаа нь   бас  сонирхолтой  юм.  Андрей Гейм ярихдаа “шугиан тургэн дуусч, ажлаа цаашид  хийхийг  бид  хусч байна” гэв.                Нобелийн шагнал бусад шагналуудтай  адил  хэрчим  төмөр гэж  би бодож  байсан. Гэхдээ  бусад хүмүүс түүнийг   ёстой  эрдэнэ  гэж  үздэг.  Ийм  эрдэнэтэй  болсон би  цаашид яаж  аж төрхөө  мэдэхгүйг харамсаж байгаагаа  мэдээлэв. Оросын эрдэмтэн -  физикчид Нобелийн шагналын түүхэнд  түүний  урьд  өмнө ч  хүртэж байсан билээ. Ийм  10  физикчийн  тоонд    Лев Ландау, Николай Басов, Александр  Прохоров, Петр Капица, Жорес Алферов нар   багтадаг.  Оросын хоёр   физикчийн нэр  одоо хоёроор нэмэгдлээ, энэ нь цаашид  ч  өсөх нь  дамжиггүй юм.