Оросын сонинд нэгэн хачирхалтай сонин зар гарчээ. “Шинэ эмчид –Парисд байр өгнө”.  Өмнөд Уралын Челябинск хотын ойролцоо Парис тосгон оршино. Энд шинэ байр хүсэмжлэгчийг зөвхөн байр татаад зогсохгуй, бас эндхийн байгалийн үзэсгэлэнт газруудад ан хийж, загас барих нь татдаг аж.Хотын эүүл мэндийн газруудад болон  хөдөө эмч нар дутагдалтай байгаа нь оросын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг. Орос улсын эрүүл мэндийн яамны сайд Татьяна Голиковагийн мэдээлсэнээр Орос улсад эмч нарын хүрэлцээгүй байдал  27 % байгаа аж. Ингэхдээ дэлхийн эрүүл мэндийн  байгууллага эрүүл мэндийн ажилтнуудаар хамгийн сайн хангагдсан орны тэргүүнд тавьдаг, энэ нь болохоор 10 мянган хүнд 43 анагаахын мэргэжилтэн ноогдддог.  Тэгвэл Япон улсад энэ нь дөнгөж 21 эмч байх жишээтэй. Оросын анагаах ухааны дээд сургуулийн олон мянган төгсөгчид хаана байна вэ? Тэдгээрийн нилээд хувь болох -20-30 % нь хувийн үйлчилгээнд болон эм үйлдвэрдлэх  компаниуд руу явцгаасан” гэж Төрийн Думын эрүүл мэндийг хамгаалах байнгын хорооны орлогч дарга Сергей Колесников ярьж байна. Асуудал дөнгөж сая сургууль төүссөн эмч нарыг  дэлгүүрт ч юм уу, эмийн үйлдвэрт ажилд орохоос нь өмнө эрүүл мэндийн систем рүү  яаж татах вэ гэдэгт байгаа юм. Тэдэнд өөрийн үйл ажлаа сайн гүйцэтгэхийн тулд амьдралын сайн орчин хэрэгтэй.  Мэдээж хэрэг хамгийн амар юм бол хувийн эмнэлэгт ажиллах. Овоо хэдэн рублийн цалин аваад айван тайван хэдэн хүн үзээд бүхэл бүтэн дүүрэг, тойргийн төлөө хариуцлага хүлээхгүй нь сайхан. Тэгээд л улсын эрүүл мэндийн салбарт “үнэгүй” эмч нар гарч ирж байгаа юм, гэтэл хэрэг дээрээ эмч нар  хүн амд маш их хэрэгтэй байдаг” гэж Сергей Колесников ярьлаа.  Орос улсад хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн салбарын шинэтгэлийн хөтөлбөр нь эмч нарыг “үнэгүй” эмнэлэгт нь буцаах ёстой. Яагаад гэвэл тэд чинь тэнд л жинхэн шаардлагатай байгаа шүү дээ. Төсвийн  анагаах ухааныг дэмжихэд хөрөнгө гаргах явдал анхны жил бус, бүр хямралын  үед ч байсан юм. Хямралын үед ихэнх орнуудад чухам энэ салбар дээр хэмнэлт гаргаж байсан юм шүү. Ирэх  жил Орос улс нь эрүүл мэндийн салбарт евронд шилжүүлсэнээр 9 тэрбумыг төсөвлөөд байна. Харин дахиад нэг жилийн дараа бүр 600 саяаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.  Эмч нарын цалинг шатлалаар өсгөж байгаа нь үндэсний “Эрүүл мэнд” хөтөлбөрийн нэг үндсэн зорилт бөгөөд Орос улсын Засгийн газрын тэргүүн зорилт ажээ.