Москвад болсон ТУХН-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтанд оролцогчид хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэхээр тохиролцов. Уулзалтын үеээр Цэргийн хамтын ажиллагааны 2015 он хүртэл концепцийг баталлаа. Терроризм, хэт даврах үзэл болон мансууруулах бодисний хууль бус наймаатай хамтран тэмцэх хамтын ажиллагааны хөтөлбөрийг байгуулахаар тохиролцоонд хүрэв.”12-р сарын эцсээр чөлөөт худалдааны бүс бий болгох тухай гэрээний  төслийг хэлэлцэнэ” гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ.  Түүний хэлснээр “ Дэлхийн худалдааны байгууллагын шаардлагад бүрэн  нийцэхүйц чөлөөт худалдааны бүс байгуулагдаж байгаа явдал нь түншлэлийн харилцааны хамтын чармайлтын үр дүн юм” гэв. Медведев цааш хэлэхдээ, чөлөөт худалдааны бүс нь шинэтгэлийн хамтарсан  төслүүдийг хэрэгжүүлэхэд болон ТУХН орнуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд  шинэ зам нээнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.