Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев “БНХАУ –ын нутаг дэвсгэр дээр атомын цахилгаан станц барихад  болон Москвагаас Хятадын талд улсын зээл олгох тухай хамтын ажиллагааны  ОХУ, БНХАУ-ын ЗГ хоорондын хэлэлцээрийн протоколыг батлах Холбооны улсын хуулинд  гарын үсэг зурлаа”гэж  Кремлийн хэвлэл-мэдээллийн албанаас мэдэгдлээ. Протокол баталсан нь Орос улсаас БНХАУ-д олгосон зээлийг төлөх явцад    асуудлыг зохицуулахад чиглэгдсэн аж.  Тухайлбал, уг баримт бичигт зааснаар зээлийн механизм  болон төлөх хугацааг засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулагдан, шилжүүлсэн мөнгөний дүнг тогтоох ба үлдэсэн зээлийн хүү , мөн хэрэв зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд  хариуцлага хүлээх юм байна.