Холбооны улсын статистикийн  албанаас 2010 оны хүн амын тооллогын дүнгийн тухай анхны  тоо баримтуудыг нийтлүүлэв. 143 сая 200 мянган  хүн ОХУ-д байнга оршин суудаг. Оросын статистикийн алба  дипломат, худалдааны төлөөлөгчдийн газрын  ажилтнууд ба тэдний гэр бүлийн гишүүдийн тухай  нэмэлт мэдээлэл энэ оны эцэст ГХЯ-аас авах юм.  Холбооны улсын төсвөөс 2010 оны хүн амын тооллогод 17 тэрбум рубль буюу 500 сая гаруй доллар зарцуулжээ. Хүн амын тооллогын урьдчилсан дүнг 2011 оны 4-р сард эд зарлана. Харин оросын хүн амын амьдралтай холбоотой сонин хачин цөөнгүй баримт илэрсэн байна. Жишээ нь хамгийн олон онор гэр бүл Кемеров мужид оршин амьдарч байна. Алексей Шаповалов 13 хүүхэд, 108 ач зээ, 8 жичтэй нэгэн. Энэ удаагийн хүн амын тооллогын явцад 45 мянга орчим  хүн өөрсдийгөө  эльф, жедаи, шаварчин гэх мэт үндэстэн гэж тодорхойлсон хэмээн хошигнон мэдээлжээ. Хүн амын тооллогын дүн  улс орныхоо хөгжлийн иргэдүйн төлөвийг зохиож, оросын нийгмийн амьдралыг илүү сайн ойлгох боломж олгож байна.      Оросын хүн ам тооллогод идэвхтэй оролцсноороо төр засаг болон өөрсддөө  туслаж байга юм. Тухайлбал хүн ам зүй, ажилгүйдлийн  талаар бүрэн төгс мэдээлэл авбал, эрх баригчид нийгмийн дэмжлэг, хөдөлмөр, эрхлэлт эрүүл мэндийн асуудлыг илүү оновчтой  шийдвэрлэнэ гэж Холбооны улсын статистикийн албаны тэргүүн Александр Суринов хэлээд: «Тэтгэврийн шинэтгэлийг авч үзье. Хүн амын тооллогол бидний нас хүйс, ямар байгааг  тод тусган харуулна. Энэ нь математик-статистикийн  арга барилаар даатгалын тооцоо хийх үдэс суурь болно. Оросын тэтгэврийн сан бол  даатгалын том нэгдэл юм. Энэ сангийн байдлаас бараг бүгдийн ахуй амьдрал шалтгаалж байна. Хүн амаа тоололгүйгээр  нарийн тооцоо  хийж болно гэж үү? Оросын статистикийн албанд олон иргэн хүн амын тооллогын явцад болон түүнээс хойш ханджээ. Оросын хүн амын дийлэнх олонхи нь  хүн амын тооллогын дүнд  улс орноо хөгжүүлэх үр бүтээлтэй стратегийг зохиоход чухал ач холбогдолтойг ойлгож байв. Гэвч манай цөөнгүй иргэн  арга хэмжээнд оролцоогүй явдал сэтгэл гонсойлголоо. Оросын 1 сая иргэн хүн амын тооллогод оролцохоос татгалзаж, 2 сая 600 мянга нь янз бүрийн шалтгаанаар  тооллогын  үед байхгүй байсан. Холбооны улсын статистикийн албаны  удирдах газрын дарга Ирина Збарская хэлэхдээ: «Улсаас маш их хэмжээний хөрөнгө  хүн амын тооллогод нэгэнт зориулан гаргаж байхад түүнд оролцох нь  иргэний олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг болсон нь ямар учиртай вэ? гэж хүмүүс асууцгааж байна. Ийм чухал арга хэмжээнд ухамсартайгаар заавал оролцох шаардлагатай гэв». Иргэд хүн амын тооллогод үл оролцох нь  бодит дүнд нь нөлөөлж байна. ОХУ-ын иргэн бүр дараачдийн хүн амын тооллогод заавал оролцох ёстой гэж  Холбооны улсын статистикийн алба үзэж байна. Тэгэх нь оросын хүн амын идэвхжлийг нэмэгдүүлэхгүй хэмээн,  оросын тэргүүлэх шинжээчид үзэж байна. Оросын ШУА-ийн   угсаатны судлал, антропологийн хүрээлэнгийн шинжээч Владимир Зорин хэлэхдээ: «Албадалага нь зорилтыг биелүүлэхэд туслахгүй. Хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байх. 1-рт  иргэний нийгмийн идэвхжлийг нэмэгдүүлж, 2-рт тоологчдыг сонгох, бэлтгэх, сургах ажиллагааг боловсронгүй болгох хэрэгтэй гэв».  1897 онд Оросын хoн амыг анх тоолжээ. ХХ1 зуунд ОХУ хoн амаа 2002, 2010 онд тус тус тоолсон юм. НҮБ-ын зөвлөмжөөр  аливаа улсын  хүн амыг дунджаар 10 жилд нэг удаа тоолох хэрэгтэй. Ийм хугацаанд түрүүчийн хүн амын тооллогын тоо баримтууд хуучирсан учраас  тэдгээрийг ашиглаж  болдоггүй юм байна.