Энхийг сахиулах уриа бүхий  «Шинэчлэлийн ханыг» Санкт-Петербургад Дэлхийн  хүний эрхийн өдөр  хатуу цаасан хайрцгаар хийж босгоно. «Залуучууд хүний эрхийг хамгаалахын төлөө» хөдөлгөөний идэвхтнүүд  төслийг зохиожээ. Худал, хуурмаг гэмт хэрэг, дайн самуун, ялгавралан гадуурхах үзэл гэх мэт өнөөгийн дэлхийгээс  зайлуулвал зохих зүйлийг залуучууд  энэ хана гэгч дээр хар  балаар бичнэ. Дараа нь ханыг цагаан будгаар будаж, нийгмийн зохисгүй үзэгдлийг устгах тэмцлийн нэг ёсны бэлэгдэл болгох юм.      НУБ-ын Ерөнхий ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны арван хоёрдугаар сарын 10-нд батлажээ. Баримт бичиг айдас үл тэвчих явдлаас ангижрасан дэлхийд хэн бүхэн үйл ажилагаагаа өөрсдөө хариуцах, хүн амыг дурын ажиллагаанаас  хамгаалах нийгмийн суурь тавигдсан юм.  Орост тодруулж хэлвэл ЗСБНХУ-д Дэлхийн хүний эрхийн өдрийг 1977 оноос эрх баригчдаас нууцлан тэмдэглэж эхлэсэн. Хүний эрхийг хамгаалагчид Москвад Пушкиний талбайд дуугүй зогсож цуглаан хийж байв. Цуглаанд оролцогчдын хүрээ, бүрэлдэхүүн өөрчлөгдөж байсан. Нийгмийг шуумжилж, эрх баригчдад захирагдахаас татгалзсан хэн нэгэн шоронд хоригдож, өөр хэсэг нь цагаачилж байсан билээ. 90-д оны эхээр ЗХУ задарч, хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцэл хөдөлгөөнд оролцогчдыг шийтгэхээ больсон үед  цуглаан хийхээ зогсоожээ.  Гэвч энэ нь Орост хүний эрхийг бүрэн хангасан гэсэн үг бишээ. Янз бүрийн зөрчлийн тухай мэдээлэл,  оросын ч, өрнөдийн ч хэвлэлд гарч байна. Оросын хүний эрхийн асуудал эрхлэсэн бүрэн эрхт төлөөлөгчийн  жил дутмын илтгэлд ч,  эрх баригчдыг шүүмжилдэг. Ямарч байсан  бид ямар асуудал тулгарсан тухай шууд ярьж, тодорхой нөхцөлтэй холбогдуулан өгсөн зөвлөмжийг анхааран биелүүлж  байна гэж Оросын хүний эрхийн асуудал эрхлэсэн хорооны бүрэн эрхт төлөөлөгч Владимир Лукин хэлээд: «Энэ оны байдал өнгөрсөн оныхтой бараг адилхан байна. Тухайлбал  орон сууц түүнчлэн шашны асуудал, хүүхдийн асуудалтай холбоотой гомдол нэмэгдлээ. Олон гомдол улс төрийн эрхийг даган мөрдөхтэй холбоотой. Энэ нь юуны түрүүнд цуглаан жагсаалыг Москвад эсэргүүцлийн өдөр  хийхэд хамаатай байна. Гэвч одоо  тийм гомдол багасав. Учир нь Москвад сүүлийн үед хийсэн  жагсаалыг хориглоогүй. Харин одоо жагсаалд оролцогчид  тайван жагсаал хийх, эсвэл тийм жагсаалыг зөвшөөрөлгүй мэтээр харуулах асуудлаар маргаан үүсгэсэн. Гэвч энэ нь еер асуудал гэлээ».  Ялангуяа  шорон гяндангийн нөхцөлд хүний эрхийг хамгаалах талаар ахиц дэвшил гарсан гэж Владимир Лукин нэмж хэлээд: «Орос Европын зөвлөлд нэгдэж мөн системийн нэг хэсэг болсноос хойш,  олон зүйл зэргээр өөрчлөгдсэн. Хүний эрхийн асуудал эрхлэсэн бүрэн эрхт төлөөлөгчид, хорих газарт олонтаа очиж байгаа учраас, эдгээр өөрчлөлтийг нүдээрээ хараж байна. Бидний ажиглалтыг анхааран байдлыг хэвийн болгож байна гэлээ». Хүний эрхийн асуудал эрхлэсэн илтгэл  жилийн туршид хийсэн бүрэн төгс дүгнэлт агуулах юм. Владимир Лукины хэлснээр илтгэлийг ирэх жилийн 2-р сарын эхний арав хоногт бэлтгэж дуусана.