Сочи -2014 оны Өвлийн Олимпийн тоглолтын нийслэл хот. Хэдхэн сарын дараа энэ хот олон улсын анхны тэмцээнээ хүлээн авна. 2011 оны 2-р дугаар  сард   Европын уулын цанын цомын төлөө тэмцээн явагдана. Тус хотод Цагаан Олимп буюу Өвлийн Олимп болон паралимпийн тоглолтуудад бэлтгэх ажил ид өрнөж байна. Спортын барилга байгууламжууд эргэн тойронд  сүндэрлэн, зам, гүүр болон тээврийн сүлжээ тавигдсаар байна.Орос улсын 2014 онд болох Өвлийн Олимпийн эрхийг авсан ялалт болон хөл бөмбөгийн ДАШТ нь Сочи хотын хувьд зөвхөн биеийн тамирын дэд бүтцийг хөгжүүлэхэд төдийгүй  хотын хөгжилд асар их хөшүүрэг болж байгаа юм. Спортын объект бүр нь тоглолтын дараа ашиглагдахаар тийм төслөөр баригдаж байгаа  гэж тус хотын  дарга Анатолий Пахоменко тайлбарлаж байна. Олимпийн тоглолтын дараа хэвлэл мэдээллийн төв нь худалдаа-цэнгээний төв болон хувирна, гэхдээ ДАШТны үеээр тэнд дахин хэвлэл-мэдээллийн төвд спортын сэтгүүлчид үйл ажиллагаагаа явуулах болно. Олимпийн парк нь – маш том цогцолбор барилга байх бөгөөд зочид буудлын 22 мянган ортойбайр, энэ нь цэнгээний парк бөгөөд Формула 1-ийн зам. Энэ бүгд нь юуны учир хийгдэж байгаа вэ? Олимпийн тоглолтуудын дараа бүх барьсан зүйл үргэлжлэн амьдарч, Сочи хотод жилийн турш жуулчид нисч ирж байхын тулд юм. Олимпийн төслүүд нь Сочи хотод чухал асуудлуудыг шийдвэрлэхэд нь дөхөм болж байна. Юуны түрүүнд энэ бол тээврийн асуудал юм. 2014 онд автозамын асуудал бүрэн шинэчлэгдсэн байх аж. Шинэ зам ашиглалтанд орж, гол замуудын огтлолцоон дээр тээврийн томоохон шинэ зангилаанууд бий болно. Үүний зэрэгцээ бид Сочи хотыг цаашид олон арван жил амралтын хот байх үндэс суурийг сайн боловсруулан зар-сурталчилгааны бодлого явуулж байна.  Онгоцны буудал, төмөр замын буудалтай цогцолборын барьж байгуулаад байна. Онгоцны буудлаас – хон минутын төмөр замын буудал хүртэл явна. Харин хүмүүс цааш яаж явахаа өөрсдөө шийднэ. Нэг бол  Олимпийн парк руу 9 минутын дотор  хүрч очно, эсвэл хотын төв рүү 8 минутын дотор очих юм. Реклам-сурталчилгааны ажил ид явагдаж байгаа бөгөөд энэ ажилд нь Олимпийн тоглолтын дараа ч мөн үргэлжлэх юм. Хотын тээврийн шинэ схемын картыг жуулчид Олимдпийн тоглолтоос өмнө ч үнэлж болох боломжтой юм.  Ирэх жил уулын цанын бааз ашиглалтанд орж, анхныхаа жуулчидыг авах болно. Дөрвөн бааз ашиглалтад орно.  Тэдгээрийн хамгийн том нь “ Роза Хутор”  баазын дөнгөж  хэсэг нь ашиглалтанд орж, 2013 чадлынхаа бүрэн хэмжээгээр ажиллана. Энэ хугацаанд 55 км урттай янз бүрийн төрлийн 40 зам ашиглалтанд орно.  Манай америк нөхдүүд “Роза Хуторын” төлөвлөгөтэй  танилцаад энэ нь дэлхийн хамгийн том цанын амралтын бааз болно гэсэн”юм  гэж Сочи хотын дарга хэлэв.