Москвад болж байгаа Евразийн орнуудын эдийн засгийн хамтын нийгэмлэгийн уулзалт нь хамтын нөхөрлөлийн салбарт шинэ чухал шийдвэрүүдийг авчирлаа.  Пүрэв гаригт Беларусь, Казахстан болон Орос улсын төрийн тэргүүн нар нэгдсэн эдийн засгийн орон зайны   /ЭНОЗ /  эрх зүйн суурь гэрээ  бүрэлдэн тогтож байгаа тухай мэдэгдсэн юм. Беларусь, Казахстан болон Орос улс нь ЭЗНОЗ  хүрээнд болон хуучин зөвлөлтийн орнуудыг эдийн засгийн шинэчлэл хийхэд нь  чухал үүрэгтэй аж.  Тэд бүр 2007 онд Гаалийн эвлэл байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан аж. Ирэх оны эхээр хүчин төгөлдөр болох уг гэрээ нь гурван орны хоорондын  гаалийн саад бэрхшээлийг арилгахад оршиж байгаа аж.  Эдийн засгийн нэгдсэн орон  зай нь хамтын ажиллагааны чанарын  шинэ шат юм.  ЭЗНОЗ нь бараа, үйлчилгээ, хөрөнгө санхүү,  ажиллах хүчний болоод валютын болон макроэдийн засгийн бодлогод  чөлөөтэй дэвшилтэт өөрчлөлтүүдийг хийх юм. Улс төрийн ийм шийдэл гаргаж, хамтын эдийн засгийн ажиллагааны чухал баримт бичгийг батлахад болон интеграцын механизмыг хөдөлгөөнд оруулахад тодорхой хугацаа шаардагдсан билээ.  Бусад олон орнуудад , тухайлбал, ийм замаар явж байгаа европын орнуудад олон арван жил шаардагдсан аж.  Тиймээс Орос улсын ерөнхийлөгчийн сэтгэл ханамжтай байдлыг ойлгож болно.   Бидний тавьсан зорилгодоо  : Гаалийн эвлэлийг хөгжүүлэхэд болон ЭЗНОЗ-ийг  байгуулахаар долоон милийн алхаагаар урагшлаж байна.  Юуны өмнө энэ уулзалт  нь “гурвын “ гурав дахь уулзалт гэдгийг санах хэрэгтэй, үүний өмнө  өнгөрсөн оны 11-р сарын 27 нд Минскэд,  энэ оны  6-р сарын   5нд Астанад болсон юм. Уулзалт бүхэн шинэ амжилтаар дүүрэн байдаг. Бид энэ уулзалтад оролцож , баримт бичгийг  бэлтгэж гайхалтай их ажлыг хийсэн тэдгээр хүмүүст талархал илэрхийлэхийг хүсч байна.  Энэ ажлыг бид эхэлж байхад надад олон жил шаардагдана даа гэж мэдрэгдэж байсан юм. Гэсэн хэдий ч энэ бүгдийг бид хийлээ. Бид ЭЗНОЗ ийн нэгдсэн суурийг энэ оны эцэс хүртэл тавьж чадлаа. ЭЗНОЗ бүрэн дүүрэн ажиллагаа нь 2012 оны 1-р сарын 1-нээс эхэлнэ.  Үүгээр гурван орны тэргүүн нар эдийн засгийн хөгжилд шинэ түлхэц өгч, нийгэм-эдийн засгийн дэвшлийг хурдасган, хүн амын аж байдлыг дээшлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Орос улс, Беларусь, Казахстаны  нутаг дэвсгэр дээр нийт 180 сая хүн амьдарч байна. Энэ нь  хуучин ЗХУ-ын эдийн засгийн чадавхийн 83  орчим хувьтай тэнцэж байгаа юм. Энэ чадавхи нь хамтын ажиллагааны үр дүнд мэдэгдэхүйц өсөх юм.  Гэхдээ Орос улс, Беларусь, Казахстан нь  зөвхөн хуучин ЗХУ-ын орнуудын хүрээнд тусгаарлагдах сонирхолгүй аж. ЭЗНОЗ ийн тунхаг бичигт тэмдэглэснээр ЭЗНОЗ болон Гаалийн эвлэл нь бусад улс орон нэгдэхэд нээлттэй аж.