12-р сарын 10 - Дэлхийн хөл бөмбөгийн өдөр. Өнөөдөр хөл бөмбөг нь   хамгийн их нэрд гарсан спортын  төрлийн нэг юм. Дэлхийн хөл бөмбөгийн холбоо -ФИФА -гийн хамгийн сүүлийн мэдээллээр  дэлхийд 250 сая хүн  хөл бөмбөг тоглодог аж. Дэлхийд нэг сая таван зуун мянган баг бүртгэгдэжээ. ФИФА-гийн гишүүн орнууд нь НҮБ-ын гишүүн орнуудаас илүү олонг байдаг нь  Хөл бөмбөг нь дэлхийн үзэгдэл болохыг гэрчилж байна. Эртний хятадууд ч, эртний египтчүүд ч, римийн легионерууд ч, 19 –р зууны дудн үед хөл бөмбөгийг зохиосон хөл бөмбөгийн өвөг эцэг гэгдэх  англичууд ч тэр жирийн ширэн бөмбөг дэлхийд ийм тооны  хүн амыг эзэмдэнэ гэж бодооч үгүй биз ээ. Хөл бөмбөгийн тэмцээний зурагтын шууд нэвтрүүлэг нь өнөөдөр манай гаригийн олон тэрбум үзэгчдийг нэгтгэж байна. Олон улсын хөл бөмбөгийн тэмцээнүүд нь гайхам их орлого авчирдаг.  Тэргүүлэх, шилдэг хөл бөмбөгчид толгой эргэм гонорар авдаг. Тэднийг олон сая хүүхдүүд бишрэн шүтэж ирээдүйд нэртэй хөл бөмбөгчин болох мөрөөдөлдөө умбадаг. Мэдээж энэ бүхэн зүгээр нэг аз дайрч ирдэггүй, сайн тоглогч байхын тулд уйгагуй хөдөлмөр, тэсвэр хатуужил шаардагдана. Хөл бөмбөгийн тухай бичсэн ном цөөнгүй байдаг. Тэдгээрийн бүх зохиогчид нь : Спортын энэ төрлийн бөмбөгний нууц, ид шид юунд оршидог бол гэдэг асуултанд хариулахыг оролдсон байдаг. Хөл бөмбөг нь биеийн тамирын нэг төрөл байхаа аль хэдийнэ  больжээ –гэж “Хөл бөмбөг –зөвхөн тоглоом уу?” номын зохиолч Никита Симоян ярьлаа. Энэ бол бас бодлого, соел, дэлхийн олон мянган хүмүүсийн хоорондоо харилцах боломж, найз нөхдүүдийн дунд үүсдэг сайхан харьцаа. Тиймээс ийм тэмцээний эрхийг авахын тулд тулалдадаг  нь зүйн хэрэг юм. Миний бодоход энэ нь бүр үндэсний санаа юм. Яагаад гэвэл  Европын аврага шалгаруулах тэмцээн дээр манай шигшээ баг сайн тоглосон, ялалтаа тэмдэглэхээр олон сая хүн гудамжинд гарч байсан. Ард түмэн бардам байсан. Спортын өөр ямарч төрөл ийм олон хүнийг нэг дор нэгтгэдэггүй, ийм их сэтгэлийн хөөрлөлийг гаргадаггүй. 2018 онгд Орос улс хөл бөмбөгийн ДАШТ зохион явуулна. 13 хотын 16 орчин үеийн цэнгэлдэх хүрээлэнгүүдэд хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн зохиогдоно. Бэлтгэлийн талбайнууд, хөл бөмбөгийн сургуулиуд шинээр байгуулагдана.  Мэдээж хэрэг, хөл бөмбөгийн ДАШТ нь манай оронд хөл бөмбөг хөгжүүлэхэд түлхэц өгнө” гэж Никита Симоян ярьлаа. Орос улсын хөл бөмбөгийн ирээдүйг би их өөдрөгөөр харж байна. Бид 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ ний эрх авсан учраас, мэдээж хэрэг бид хөл бөмбөгчдийнхээ шинэ үеийг  одооноос шинэ шигшээ багийг бэлтгэх ёстой. Энэ бол хөл бөмбөгийн хүүхдийн дасгалжуулагчид тавих асуудал. Хүүхдүүдэд багаас нь өндөр ур чадвар, тэсвэр хатуужил , өөрийнхөө эх орныхоо нэр хүндийг хамгаалж чаддаг тийм  чанаруудыг суулгаж өгөх нь чухал юм. Орос улсын хөл бөмбөгийн холбоо нь тоглогчдынхоо өмнө  нэгэн амаргүй зорилтыг тавьсан нь 2018 оны  ДАШТ ний алтан медалийг хожих зорилт юм.