Владимир Путин Викиликс сайтан дээр гарсан америкийн дипломатуудын эх сурвалжуудын  Орос улсын тухай мэдээллүүдийн үнэн бодитойд эргэлзэж байгаа бөгөөд америкийг өөрийн орондоо ардчиллын зарчмыг баримтлахыг уриалав. Тэрээр пүрэв гаригт  Францын ерөнхий сайд Франсуа Фийонтой  Москвад хийсэн яриа, хэлэлцээний үеээр сэтгүүлчидэд  мэдэгдэхдээ: Викиликс сайтыг байгуулсан Жулиан Ассанжийг баривчилсан нь ардчиллын илрэл биш “юм гэв. Түүний сайт нь Америкийн дипломатуудын нууцлалын зэргийн  баримт бичгүүдийг ил тод болгосон бөгөөд тэр ч бүү хэл Орос улсын ардчиллыг шүүмжилсэн баримтуудыг нийтлэсэн юм. “Хэрвээ бүрэн төгс ардчилал байгаа юм бол яагаад ноён Ассанжийг шоронд хорих гээд байгаа юм бэ?”гэж ерөнхий сайд асуулт тавив.