Сири улсын ерөнхийлөгч Башар Асад Израиль улсаас палестин болон сирийн талуудтай энх тайвны гэрээ байгуулахад дэвшүүлээд байгаа нөхцөлүүдийг няцаав. Тэрээр  энэ тухай  Парис хотноо Францын ерөнхийлөгч Николя Саркозитэй хийсэн уулзалтынхаа үеээр мэдэгдэв. Асад тэмдэглэхдээ: Израилийн саналууд нь хууль зүйн үүднээс ямарч хэрэгжих боломжгүй юм.”  Израиль улс нь аливаа нутаг дэвсгэрийг тавьж өгөх асуудлыг энх тайвны санал санаачлагын хүрээнд бүх ард түмний санал хураалтаар  л шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Асад цааш хэлэхдээ : америкийн Ойрх-дорнодын орнуудын хямралыг шийдвэрлэх санаачлагууд нь мөн үр дүнгүй юм гэжээ. Яг энэ чиглэлээр франц улсыг шинэ алхам хийхийг  бид хүссэн “ гэж Сири улсын ерөнхийлөгч мэдэгдэв. Түүний ярьснаар Сири улс өмнө нь энх тайвны хэлэлцээрт еврейчүүдийн суурьшилын асуудлыг оруулахыг эсэргүүцэж байжээ.   Хэрэв бил энх тайвны тухай ярилцахыг зорьж байгаа бол нутаг дэвсгэрийг эргүүлэн өгөх эрх зүйн асуудлуудыг шийдвэрлэх ёстой  гэж Сирийн тэргүүн мэдэгдэв.