Орос улс, Японы хоёрын харилцааны хөндий хүйтэн үе ард үлдлээ. Хоёр улсын хоорондын итгэлцлийн  яриа хэлэлцээ сэргэлээ - гэж Орос улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын тэргүүн Сергей Нарышкин үзэж байна. “ Япон улсын тэргүүлэх улс төрчидтэй хийсэн миний уулзалт, яирлцлага үүнийг гэрчилнэ”-гэж тэр Токиод хийсэн ажлын айлчлалынхаа үеээр сэтгүүлчидтэй уулзахдаа хариулсан байна.  Сүүлийн үед Япон улс нь Өмнөд Курилийн асуудлаар нилээд хэдэн удаа хатуу байр суурьтай байгаагагаа илэрхийлж байсан бөгөөд, тухайлбал Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевийг уг нутгаар хийх айлчлалыг эсэргүүцэж байсан юм. “ Аль ч улсын ерөнхийлөгчийн үүрэг нь  өөрийн нутаг дэвсгэр дээр өөрийн орны иргэдтэй уулзах явдал юм. Үүнийг бид Японы Засгийн газрын тэргүүн  Наото Канотой хэлэлцэж ярилцаад нутаг дэсвгэрийн асуудлыг зөвхөн найрсаг, сайхан  уур амьсгалд шийдвэрлэж болох юм гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Хамтын ажиллагааны хөгжлийн түвшинг шинэ шатанд гаргахын тулд хоёр тал буулт хийх  ёстой юм” гэж тэр хэллээ. Курилийн цуваа дөрвөн арал нь Дэлхийн II дайны дараа ЗХУ-д хууль эрхийн үүднээс шиллжих болсон юм.