Орос улс, Беларусь, Казахстан улсын Эдийн засгийн нэгдсэн орон зай  /ЭНОЗ/ нь хөл дээрээ босч худалдаа , хөрөнгө оруулалтын салбарт гадаад орнуудын тоглогчдын хувьд чухал түншүүд нь болж хувирлаа. Энэ тухай Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Гаалийн Холбооны  дээд байгууллагын дүнгийн хуралдаан дээр мэдэгдлээ. Түүний хэлсэнээр, ЭНОЗ нь болон цаашилбал Евразийн холбоо нь бусад бүх орнуудын хувьд элсэхэд нээлттэй юм. Төрийн тэргүүн цааш онцлон хэлэхдээ: “ энэ нь бид ойрын хөршүүддээ, найз нартаа  хамтын аижллагааны гараа сунгаж байна “ гэсэн үг юм. Медведевын үзэж байгаагаар, энэ нь  эдгээр орнуудын эдийн засагт шинэчлэлийн  нөхцөл бий болохын зэрэгцээ энгийн хүмүүсийн амьдралд ч чанарын өөрчлөлт гарах аж.