Эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв  болон ТУХН-ийн орон зайд чөлөөт худалдааны бүс байгуулах зэрэг асуудлууд нь өнөөдөр Москвад нээгдэх ТУХН-ийн орнуудын дээд хэмжээний  уулзалтын анхаарлын төвд байх болно.  Орос улсын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэнээр , ТУХН-ийн орнуудын хүрээнд  чөлөөт худалдааны бүс байгуулах тухай Хэлэлцээрт гарын үсэг зурснаар  ТУХН-ийн орнуудын орон зайд  гадаад худалдааг либералчлах болон үүнтэй холбоотой гарах саад бэрхшээлийг даван туулахад  дөхөм болох ёстой аж. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь  ТУХН орнуудын дээд хэмжээний улзалтыг  2010 онд  тэргүүлсэн Орос улсын  хувьд  хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг юм. Үүний өмнө Орос, Беларусь, Казахстан гурван орны төрийн тэргүүн нар Эдийн засгийн нэгдсэн орон зай бий болгох Тунхаг бичгийг үзэсглэсэн юм.