ПДХ системийн талаар шинжээчдийн уулзалтыг ОУ болон НАТО 12-р сарйн 16-нд явуулна. ОУ, НАТО-гийн Зөвлөлийн энэ оны сүүлчийн элчин сайд нарын хэмжээний уулзалтын дүнгээр хийсэн мэдэгдэлдээ, Эвслийн дэргэд суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин өнгөрсөн лхагва гаригийн орой энэ тухай өгүүлсэн байна. “Нийслэлүүдээс ирсэн шинжээчид оролцсон ПДХ системийн талаархи ажлын хэсгүүдийн хуралдаан Брюссельд 12-р сарын 16-нд болно гэж тохиролцсон. БХЯ-ны өндөр хэмжээний төлөөлөгчдийг бид хүлээж байна гэж” дипломатч мэдэгдсэн байна. Уулзалт дээр ОУ-НАТО-гийн дээд хэмжээний уулзалт дээр хүрсэн тохиролцоог амьдралд хэрэгжүүлэх арга замыг хэлэлцсэн бөгөөд ПДХ системийн талаархи хамтын ажиллагааны төслийн талаар бас ярилцсан юм.