“Оргүйгээс охинтой нь дээр”  Японы авто машин үйлдвэрлэлээр 5-д ордог “Мазда” компани, ОУ-д өөрийн үйлдвэрээ барьж магадгүй. Энэ тухай Токиод тус компанийн ерөнхийлөгч Такаши Яманучи мэдэгдлээ. Оросын зах зээл дээр түүнийг шахаж байгаа өрсөлдөгчдөө гүйцэхэд нь энэ байдал тус болно. “Мазда” оросын зах зээлийг ирээдүйтэй гэж үзэж, өөрийнхөө хувийг олж авахаар шийдсэн бололтой гэж Орчин үеийн хөгжлийн хүрээлэнгийн шинжээч Никита Масленников тэмдэглээд: Галт тэрэг аажмаар явж өнгөрч байна. Аль хэдийнээс байр сууриа олсон “Форд”, “Фольксгавен”, солонгос, франц, японы хэд хэдэн  авто үйлдвэрлэгчид мөн Мицубиси л хожино. Оросын зах зээл дээр байр сууриа олох шийдвэрийг Мазда сая л гаргаж байна. Тоглоомын дүрэм ёсоор шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ихтэй, үйлдвэрлэлийн актив сайтай байж л ирээдүйтэй, тохиромжтой зах зээл руу орох хэрэгтэй. Аж үйлдвэрийн угсралттай холбоотой журам, дотоод дүрмийг дахин хянаж үзэх ажил их шахуу болж байна гэлээ. Авто машины тэргүүлэх үйлдвэрүүд эхлээд угсралтаар л ажлаа эхлэж байсан гэж шинжээчид үзэж байна. Энэ ажил авто машины деталиудыг импортоор оруулж ирэхэд татварын хөнгөлөлт байдаг горимтой холбоотой юм. Эдгээр компаниуд 3 жилийн дотор эд ангийн үйлдвэрлэлийг оросын компаниудад шилжүүлэх ёстой. Харин одоо энэ нөхцлийг нилээд хатуу болгох байх. ОУ-ын засгийн газар аж үйлдвэрийн угсралтын талаар шинэ дүрэм боловсруулаад байна. Удахгүй хүчин төгөлдөр болох байх. Гадаадын авто машины нэгдлүүд ОУ-д жилд 300 мянган машин үйлдвэрлэх ёстой гэж энэ хуулийн нэг үндсэн ангид нь заасан байна. Тэд одоо тэвшийг гагнах, будах зэрэг үйлчилгээ хийж, хамгийн бага нь жилд 25 мянган машин үйлдвэрлэхэд хангалттай. Яагаад цаг хугацаа алдаж болохгүй вэ гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Одоогийн байгаа хөнгөлөлтийг хэн ашиглаж чадахгүй байна, тэр найдваргүйгээр хоцрох болно.“Мазда” машиныг одоо ч оросын хотуудын гудамжинд харж болно, гэхдээ импортоор орж ирсэн машинууд юм. Харин зах дээр байгаа машинуудын ихэнх нь оросод угсарсан машинууд байгаа. Оросын авто машины зах зээл уналтыг даван туулаад, худалдах хэмжээгээрээ Европт 2-рт ороод байна.