Номхон далайд АНУ, Япон улсуудын флотуудын хийж байгаа хээрийн сургуулийн талбарт оросын тагнуулын Ил-20 онгоц үзэгдэх ямарч боломж байхгүй, учир нь өнгөрсөн зунаас энэ онгоц засварт байгаа билээ. Эфирээс нууц мэдээлэлийг оросын нисгэгч нар “зургий нь авсан” тухай гадаадын ХМХ-ийн мэдээлэлд, Дорнод цэргийн тойрогынхон ийнхүү ёжлон мэдэгдлээ. Оросын онгоцноос айсандаа хээрийн сургуулиа түр зогсоосон байна. Япон тэнгист хийж байгаа америк, японы хээрийн сургуулийн талбарт оросын хоёр онгоц үзэгдсэн гэх боловч үнэндээ оросын Алс Дорнодод ийм ангилалын ганцхан онгоц л байдаг юм. Энэ онгоц аль хэдийнээ засварын гараашдаа зогсож байгаа гэдгийг америк, японы цэргийнхэн мэдэж л байгаа шүү дээ. Хиймэл дагуулаас бүх юм алган дээр байгаа юм шиг л харагдаж байгаа. Хээрийн сургуулийн талбарт оросын Ил-20 онгоц үзэгдсэн гэсэн мэдээлэлийг оросын тал өдөөн хатгалага гэж зүй ёсоор үзэж байгаа юм. Иймэрхүү “бор шувуунд” дассан учраас, шууд л “гал нээгээд” байх нь юу л бол. Энэ бүс нутагт байдал хурцдаад байгаа үед шуугиан тарьж байгаад л гол учир нь оршиж байгаа юм гэж Нийгэм, улс төрийн судалгаа,    шинжилгээний төвийн захирал Владимир Евсеев манай радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглээд: Солонгосын хойгийн болон түүний ойролцоох нутгийн байдал маш түгшүүртэй байгаа шүү дээ. Тэгэхлээр тэнд хийж байгаа ямарч хээрийн сургуулийг маш эмзэг хүлээж авч байгаа. Бүс нутагт байдал тэсрэх аюултай байхад АНУ, Япон улс хоёр хээрийн сургууль хийж байгаа нь үнэхээр бодлогогүй ажил юм. Оросын тагнуулын онгоц, америк, японы хээрийн сургуулийг таслан зогсоолоо гэсэн хуурамч мэдээ тараавал илүү итгэлтэй болох байлгүй дээ. ОУ-ын Номхон далайн флотын хэвлэлийн нарийн бичгийн дарга Роман Мартовын мэдэгдэлийг тараасны дараа энэ мэдээлэл гарсан юм. АНУ, Япон улсууд хээрийн сургууль хийхийн тулд Япон тэнгисийн энэ ай савыг сонгож авсан нь оросын адмиралуудын төлөвлөсөн, тус районд хийдэг тэнгисийн авиацийн төлөвлөгөөт нислэгийг өөрчилж чадахгүй. Ийм учраас америк, японы адмиралуудыг оросын тагнуулын нисэх онгоцнууд биш завь эсэргүүцэгч Ил-38, хоёр нисэх онгоц л айлгах ёстой байх. АНУ, Япон улс хөлөг онгоц руу агаараас дайралт хийж байгааг “Иджис” олон зориулалт мөрдөх, тогтоох системээр сургуулилт хийж байгаа яг тэр үед Оросын нисэх онгоцнууд агаарт үзэгдсэн байна. Ийм ажиллагааг олон улс орны нисэгчид байнга хийж байдаг юм. Ялангуяа Алс Дорнодод бүр ч илүү. Оросын нисэгчид олон улсын нислэгийн дүрмийг зөрчөөгүй бөгөөд манай онгоцнууд ОУ-ын агаарын орон зайд байсан юм. Хэрвээ америкчууд, тэдний радарын ажлын горимын тухай нууц мэдээлэл алдагдсан гэж үзэж байгаа бол энэ нь АНУ, Япон улсын хөлөг онгоцнуудын зэвсэглэлийн системүүд ажиллаж байгаа үелзлэлийн аюулгүй байдлын асуудал юм. Хөрш улсуудын цэргийн хээрийн сургуулийг ажиглах нь ямарч улсын армийн жирийн л практик шүү дээ. Тэр тусмаа сүүлийн 25-н жилд анх удаа хийж байгаа АНУ, Япон улсын флотуудын хамгийн том хээрийн сургуулийн талаар ярьж байхад шүү дээ. Энэ сургуульд хойд Хоккайдо арлаас эхлээд өмнөд Окинава арал хүртлэх бүх цэргийн баазууд оролцсон байна. Хээрийн сургуульд хоёр талаас 44 мянган цэргийн албан хаагчид, 400 нисэх онгоц, 60 хөлөг онгоц оролцсон байна. Тэр дундаа “Жорж Вашингтон” нисэх онгоц тээгч атомын хөлөг онгоц оролцжээ.