ОУ, Палестины автономын хууль сахиулах байгууллагад тусгай зориулалтын техник нийлүүлэх болон санхүүгийн тусламж үзүүлэх ажлаа үргэлжлүүлж байна. Палестины ерөнхийлөгч Махмуд Аббастай, ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров утсаар ярилцахдаа ингэж мэдэгдсэн байна. ОУ, 7-р сард палестинчуудад 50 хуягт техник шилжүүлж өгсөн юм. Эдгээр техникийг тэнгисийн замаар Иорданд авч ирж тэндээс нь Палестинд хүргэсэн байна. Ойрхи Дорнодын зохицуулалтыг зөвхөн яриа хэлэлцээний замаар шийдэх ёстой гэж Лавров ярианыхаа явцад мэдэгджээ. Иордан голын баруун эрэгт суурин барих ажлаа зогсоохгүй байгаа явдал Изриаль улстай хийж байгаа энхийн гэрээг сэргээх ажилд гол саад болж байна гэж палестинчууд үзэж байна.