Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын ГХЯ-ны тэргүүнүүд, тус байгууллагын хамтын энхийг сахиулагч хүчний үйл ажиллагааны тухай баримт бичгийг сайшаалаа. Тус байгууллагын гишүүн орнуудын сайд нарын хэмжээний уулзалтын дүнгээр энэ тухай зарласан байна. Дипломатууд нэг ч асуудал үлдээлгүй зөвшилцөж чадсан байна. Маргааш Оросын нийслэлд болох ХАБГБ-ын улсуудын төрийн тэргүүнүүдийн уулзалт дээр энэ баримт бичгийг хэлэлцүүлэхээр оруулна. ХАБГБ-д Орос, Армен, Белорусс, Казахстан, Киргиз, Таджикстан, Узбекстан улсууд багтдаг юм.