Өнөөдөр хакеруудын шүрүүн дайралтад “Виза”-гийн банк, тооцооны системийн интернет- сайт өртсөн байна. “Викиликс” байгууллагатай энэ долоо хоногт хамтарч ажиллахаас татгалзсан компаниудын хуудсуудыг сүүлийн 24 цагт хааж байгаа ээлжит дайралт энэ болсон байна. Урьд нь үл мэдэгдэх хакер “Мастеркард” системийн төлбөрийн ажлыг саатуулж чадсан юм. Энэ хоёр компани, “Анонимоуз” нэртэй хакерын бүлгийн дайралтын бай болсон юм. “Викиликс” сайтын үндэслэн байгулагч Жулиан Ассанжийн эсрэг өргөдөл өгсөн хоёр эмэгтэйн өмгөөлөгчийн хуудас болон Шведийн прокурорын сайт хоёрыг лхагва гаригт кибер дайралтад өртсөн юм. Энэ улсын прокурорын газрын шаардлагаар Ассанжийг мягмар гаригт Лондонд баривчилсан билээ. “Викиликс” сайтын үндэслэн байгуулагч Жулиан Ассанжийг “цусаар гараа угаасан америкийн эсрэг зүтгэлтэн” гэж нэрлэсэн АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Аляскийн амбан захирагч асан Сара Пейлингийн сайтыг бас дайрсан юм.