ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин, Түркийн ерөнхий сайд Реджеп Эрдагонтай хоёр талын хамтын ажиллагааг утсаар хэлэлцлээ. ОУ-д 2018 онд болох хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд зориулж барилга байгууламжууд барих ажилд түркийн компаниудын оролцох боломжийг авч үзлээ. ОУ-ын ерөнхий сайдын хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ тухай мэдээллээ. Эрдогантай ярихын тулд тэрээр москва орчмын Химкид хийлгэж байсан ОУ-ын эмийн болон эмнэлэгийн аж үйлдвэрийг хөгжүүлэх зөвлөлгөөнөө түр орхисон байна.