Мексикийн Канкун хотод болж байгаа НҮБ-ийн Цаг уурын бага хурал, экологийг хамгаалах талаархи асуудлаар санал зөрөлдөөнийг арилгаж чадсангүй. Оросын төлөөлгөчдийн тэргүүн, цаг уурын өөрчлөлтийн талаархи ерөнхийлөгчийн зөвлөх Александр Бедрицкий ийнхүү үзэж байна. Одоо агаарт цацаж байгаа хүлэмжийн хийн ихэнхийг хөгжингүй орнууд цацаж байна гэж тэр тайлбарлалаа. Хүлэмжийн хийг багасгах үүргийг, эхний ээлжинд аж үйлдвэр өндөр хөгжсөн гүрэн улсууд авах ёстой гэж тэд үзэж байна. Ийм нөхцөл байдалд Киотын протоколыг орлох шинэ баримт бичгийн даяарчлалыг хамарсан шийдвэр гаргах нь юу л бол.