СДЗ-ийн тухай гэрээг батлах нь Европын аюулгүй байдлыг бэхжүүлнэ. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен, Эвслийн сайтан дахь өөрийн блогт байрлуулсан видео мэдээлэлдээ ингэж ярьсан байна. “НАТО-гийн шинэ, хуучин гишүүн бүх оронууд Лиссабонд энэ гэрээг даруй батлах ёстой гэдэг дээр санал нэгтэй байсан гэж Рассмусен хэлснийг “Интерфакс” уламжиллаа. Европын тактикын цөмийн зэвсгийн нөөцийг хорогдуулахад нийцэх бөгөөд ил тод байдал, хяналтыг нэмэгдүүлэхэд энэ гэрээ чухал юм гэж Эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэлээ.