ОУ-ын төр засаг, эмийн үйлдвэрийг шинэчлэхэд 123 тэрбум рубль төсөвлөн олгоно. Эмийн болон эмнэлэгийн үйлдвэрийг хөгжүүлэх холбооны зорилтот хөтөлбөрийн төслийн талаархи зөвлөлгөөн дээр ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин лхагва гаригт энэ тухай мэдээллээ. Энэ хөрөнгө тус салбарыг шинэчлэх “эх үүсгэвэр” болох ёстой гэж Путин хэлсэн байна. Эмнэлэгийн техник болон эмийн бүтээгдхүүнийг боловсруулах эрдэм шинжилгээний 17 төвийг байгуулахаар төлөвлөж байна гэж тэр мөн хэлжээ. Зарим хэсгийг нь улс орны тэргүүлэх дээд сургуулиуд дээр байгуулна. ОУ-ын нутаг дэвсгэр дээр 2020 он гэхэд хүний амьдралд зайлшгүй хэрэгтэй эм, эмийн бүтээгдхүүний 90%-ийг үйлдвэрлэх ёстой.Үүний хамт эм, эмийн бүтээгдхүүний экспорт 8 дахин өсөх ёстой гэж ерөнхий сайд тэмдэглэсэн байна.