ОХУ, олон улсын авилгатай тэмцэх хүрээлэнтэй харилцан ажиллагааг үргэлжлүүлнэ. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Сергей Нарышкин “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдээллээ. “Бид ерөнхийдөө олон улсын тавцан дээр өөрийн байр сууриа бэхжүүлээд байна. Авилгатай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны хүрээнд ОУ системтэй арга хэмжээнүүдийг аваад байна” гэж энэ түшмэл мэдээллээ. “Том найм”, “Их хорь” мөн ТУХН-ийн улсуудын хүрээн дэх авилгатай тэмцэх асуудлаархи олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудад онцгой анхаарал хандуулж байна гэж Нарышкин онцлон тэмдэглэлээ.