Орос, Бельги улсууд зөвхөн хөл бөмбөгийн талбай дээр тэмцэлдэх биш өндөр технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой. Белгийн ерөнхий сайд Ив Летермтэй хийсэн хэлэлцээрийнхээ дүнгээр хийсэн мэдэгдэлдээ Д.Медведев ингэж өгүүлсэн байна. Москва орчмын Сколковод инновацийн төв байгуулах төсөлд оролцохыг ОУ-ын ерөнхийлөгч белгийн компаниудад урилаа. Хоёр улсын төрийн тэргүүнүүд хэлэлцээрийн дүнгээр хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан бөгөөд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд тус дэм болохоор тохиролцсон байна. Нано технолог, микро электроник, био технолог, хийн болон сансарын аж үйлдвэр машины үйлдвэр зэрэг бол тэргүүлэх салбарууд гэж үзсэн байна.