Гаалийн холбоо болон Эдийн засгийн нэгдсэн орон зайн хууль эрхийн хэм хэмжээг бэхжүүлэхийн тулд Орос, Казахстан, Белорусс улсуудын ерөнхийлөгчид өнөөдөр Москвад уулзана. Д.Медведев, Александр Лукашенко, Нурсултан Назарбаев нар Евро, Азийн эдийн засгийн хоршоололын зөвлөлийн хуралдааны хүрээнд уулзах юм байна. Энэ уулзалтын үер макро эдийн засгийн зөвшилцсөн бодлого, валютын бодлогын зарчим, зах зээл дээрхи капиталын чөлөөт урсгалын нөхцлийг бүрдүүлэх зэрэг 3 хэлэлцээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж Кремлийн эх сурвалж мэдээллээ. ЕАЭЗХ-ын гишүүн Орос, Белорусс, Казахстан, Киргиз, Таджикстан, Узбекстан зэрэг 6 улсын төрийн тэргүүнүүд дэлхийн сүүлчийн санхүүгийн хямралын хор уршгийг даван туулах хамтарсан арга хэмжээг авч хэлэлцэнэ.