НАТО-гийн стратегийн номлолд афганын намуу цэцгийн талбайг устгах шаардлагатай гэсэн зүйл анги байхгүй байгаад ОУ сэтгэл дундуур байна. Москвад лхагва гаригт Орос, Афганистан, Пакистан, Таджикстан улсуудын мансууруулах бодисны эсрэг тэмцэх байгууллагын тэргүүнүүдтэй, Мансууруулах бодист хяналт тавих Холбооны албаны захирал Виктор Иванов уулзахдаа мэдэгдлээ. Афганистан улсад НАТО цэргийн хангалттай нөөцтэй байж мансууруулах бодис үйлдвэрлэгчдийг устгах талаар үр ашигтай арга хэмжээ авахгүй байна гэж тэр үзэж байна. Бүс нутгийн хэмжээнд шуурхай хамтын ажиллагаа явуулахаар уулзалтанд оролцогчид шийдсэн байна.