Хятадын мэргэжилтнүүд оросын байлдааны техникийн зарим загварыг хуулан үйлдвэрлэж, гуравдахь оронд идэвхтэй худалдаж байна гэж америкийн The Woll Street Journal сонины « Хятад оросын сенеегч онгоцуудыг хуулан олшруулж худалдаж байна»гэсэн гарчигтай өгүүлэлд бичжээ. ЗХУ бутраснаас хойш нэг жил өнгөрсний дараа Москва их хэмжээний  байлдааны техник зэвсэг түүний дотор оросын Цэргийн нисэх хүчний бахархал болсон Су-27 сөнөөгч нисэх онгоцыг Хятадад худалдаж эхлэсэн  тухай The Wall Street Journal сонин мэдээлжээ. Эдугээ Су-27 сөнөөгч нисэх  онгоц Оросын Цэргийн нисэх хүчний тэргүүлэх онгоц болсон бөгөөд  ТУХН-ийн орнууд түүнчлэн Энэтхэг Хятад улсууд  ба бусад орны армийг оросын загвараар зэвсэглэсэн байна. Дараачийн 15 жилийн дотор Москва Бээжинд томоохон зэвсэг нийлүүлэгч болж, танк, шумбагч хөлөг онгоц, эскадрын мина зөөгч хөлөг, пуужин, сөнөөгч нисэх онгоц зэрэг зэр зэвсгийг нийлүүлсэн юм. 1992 оноос Орос улсаас Хятадад 76 ширхэг Су-27 сөнөөгч нисэх онгоц нийлүүлээд бас ийм 200 онгоцыг зөвшөөрлийн бичгээр оросын эд ангиар угсраж үйлдвэрлэхийг Бээжинд зөвшеөөрсен билээ. Үүний зэрэгцээ Хятад  оросын сөнөөгч нисэх онгоцыг хуулбарлан, зөвшөөрлийн бичиггүйгээр J-11В нэртэйгээр үйлдвэрлэж эхлэв. Энэ сөнөөгч нисэх онгоцны 90 хувийг хятадын инженерүүд бутээж боловсруулсан гэж Бээжин мэдэгджээ. Харин J-11В нь Су-27-оос бараг юугаараа ч ялгагдахгүй байна гэж The Wall Street Journal үзэж байна. Харин өртөг нь оросынхоос хямд байж болно. Ингээд Хятад сөнөөгч онгоцоо амжилттай туршиж, бөөнөөр үйлдвэрлэж эхлэвэл дэлхийн байдааны техникийн томоохон нийлүүлэгч Орос төдийгуй АНУ-ын ашиг сонирхолд цохилт өгөх юм. Ойрын үед Хятад байлдааны техникийг бүрэн хуулан үйдвэрлэх төдийгуй Оросын нийлүүлэлтдэд уламжлал ёсоор найдаж ирсэн орнуудад  их хэмжээгээр нийлүүлж эхлэнэ гэж The Wall Street Journal сонины шинжээчид үзэж байна. Тэгэхдээ хятадын мэргэжилтнүүд оросын техникийн оюуны эрхийг олон улсын патентаар хамгаалаагүй байгаагаар  завшиж байна. “Энэ асуудал зөвлөлт засгийн үеэс үлдсэн. Тэр үед бид зохиогчийн эрхэд анхаарал огт тавилгүй  зэвсэг үйлдвэрлэх эрхийг ах дүү орнуудад дамжуулан олгож байсан. Тэр үеэс хойш манай л гэсэн  бүхнийг хуулан авч байна” гэж Улс төр, цэргийн магадлан шинжлэх хүрээлэнгийн хэлтсийн эрхлэгч Александр Храмчихин үзэж байна. Хятад энэ талаар нэг ёсны үнэмлэхүй аврага болсон. Тус улс бүгдийг юуны түрүүнд оросын юм бүхнийг хуулан авч байна. Хятад Су-27-г бас хуулаж, еерийн хуулбарыг ямар ч зевшеерлийн бичиггуйгээр  уйлдвэрлэж эхлэв.Энэ хуулбар манайхаас сайн уу,  муу юу, гэдгийг  хэлэхэд хэцүү. Харин техникийн үзүүлэлтээрээ жинхэнэ Су-27-тай ойролцоо байгааг оросын шинжээч тэмдэглэв. Орос  техникийнхээ оюуны эрхийг хамгаалахаар Хятадтай харилцах  харилцааг хурцатгахгүй хэмээн Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев үзэж байна. «Хятад  оросынхтой адил төстэй бүтээгдэхүүн уйлдвэрлэхдээ үүгээр завшиж байна. Тэгэхдээ  нисэх хүчний техник төдийгүй хуурай замын цэргийн  зэвсгийн олон загварыг хуулан үйлдвэрлэж байна. Бээжин тийм зэвсэг техникээ гадаадын зах зээлд бие дааж гаргаж байгаа нь ОХУ-ын хувьд түвэгтэй асуудал болсон. Хятадын зэвсгийн экспорт дэлхийн мөргөлдөөн гарсан газруудын  байдалд нөлөөлж мэднэ. Жишээ нь Пакистан улс 2-р сард хятадын үйлдвэрлэлэлийн анхны хэсэг сөнөөгч онгоцыг авсан явдал Энэтхэгтэй хүчний харьцааг өөрчлөх уршиг тарьж мэднэ. Хятад, зөвлөлтийн ба оросын нисэх онгоцуудыг  зөвшөөрлийн бичгээр буюу тийм бичиггүйгээр аль хэдийнэ үйлдвэрлэж эхлэснийг тэмдэглэх хэрэгтэй. J-6, J-7  сөнөөгч нисэх онгоцуудыг  МиГ-19, МиГ-21, бөмбөгдөгч Н-6-ааг Ту-16-аад үндэслэн үйлдвэрлэжээ. Мөн түүнчлэн Y-5 ,Y-7, Y-8 ачаа тээврийн нисэх онгоцууд нь Ан-2,Ан-24,Ан-12 оросын онгоцуудтай адилхан байна. Оросын зэвсгийг нууцаар хуулан уйлдвэрлэх асуудлыг  удаа дараа  хөндөн тавьсан. Жишээ нь Рособоронэкспорт нэгдлийн үнэлснээр Калашников автоматын янз бүрийн загварыг нууцаар үйлдвэрлэж байгаагийн уршгаар манай орон жил дутам 2 тэрбум доллар алдаж байна. Тухайн үед  АК-47 автомат үйлдвэрлэх зөвшөөрлийн бичиг 18 оронд өгсен билээ. Гэвч тэдгээр бичгийн үйл ажиллагааны хугацаа бүр 80-ад оны сүүлч, 90-д оны эхээр дууссан юм. Эдүгээ Орос улс бол дэлхийн зэвсэг байлдааны хэрэгслийн тэргүүлэх нийлүүлэгч юм. Оросын засгийн газраас оюуны өмчийн эрхийн тухай заалтыг гадаад орнуудад зэвсэг нийлүүлэх  тухай хэлэлцээрт  оруулах хууль тогтоомжийн шинэ санаачилгыг өнгөрсөн сард дэвшүүлсэн гэж америкийн The Wall Street Journal сонины өгүүлэлийн төгсгөлд бичжээ.